solongonews
Өвөр Монголын Хамбын эртний буурийн цэцэрлэгийн боллоо
2016-08-19 21:18
Хамбын эртний буурь нь одогоос 5500-5000 жилийн өмнөх эртний буурь юм.

       Өвөр Монголын Хамбын эртний буурийн цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаа Хорчин зүүн гаран дунд хошууны Шивэрт суурингийн Хамбын айл багт боллоо.

     

        Хамбын эртний буурь нь одоогоос 5500-5000 жилийн өмнөх эртний буурь юм. Ерөнхий талбай нь 170 мянган кв.м, 2010-2014 оны хооронд 8200 куб.м олборлолт хийж, 81 гэрийн суурь, 14 булш, 61 үнсний нүх, 186 чандар яс болон ваар сав, чулуун зэвсэг, хаш эдлэл зэрэг эд хэрэгсэл 2000 гаруй төрлийг илрүүлжээ. 2011 онд “Хятад улсын хууч судлалын арван шинэ олборлолт” болон “Хятад улсын хууч судлалын зургаан олборлолт”-д бүртгүүлж, 2016 онд “ӨЗО-ны хууч судлалын буурийн арван том цэцэрлэг”-ийн нэгээр цоллогдсон байна.

        2014 оноос эхлэн Хорчин зүүн гаран дунд хошуу “Хамгаалалтаар суурь болгож, аврахаар тэргүүлүүлж, харуул хамгаалалтаа чангатган, зүй зохистой ашиглах” ажлын хүрээнд эртний буурийн хамгаалалтыг төлөвлөх, хуучны эдлэл хэрэглэлийг дэлгэн үзүүлэх, хууч судлах суурин газар, соёл аялал жуулчлал, байгаль орчны хамгаалалтыг нэг цогц болгон Хамбын эртний буурийн цэцэрлэгийг бүтээн байгуулжээ. Цэцэрлэгийн нийт талбай 130 мянган куб.м хүрч, “Хорчины балар эртний судлалын музей” болон “Хамбын буурийг хамгаалах үзэсгэлэнгийн ордон” гэсэн хоёр ордон хувааж, эртний буурийн үлдэгдэл болон тухайн үеийн амьдралын эд хэрэгслүүдийг дэлгэн үзүүлсэн байна.

Найруулагч: Болор
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл