solongonews
КОВИД-19-ийн эсрэг вакцин тариулсан хүний тоо 64 саяыг давав
2021-03-17 21:45
КОВИД-19-ийн эсрэг вакцин тариулсан хүний тоо 64
саяыг давав.

   Төрийн зөвлөлийн Цар тахлын сэргийлэлтийн нэгдсэн механизм 03-р сарын 15-нд хэвлэлийн бага хурал хийлгэж, Хятад улсын КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын ахиц байдлыг танилцуулав. Үндэсний эрүүл мэндийн хорооны дэд дарга Ли Бинь мөн өдрийн хэвлэлийн бага хуралд:

- 03-р сарын 14-нийг хүртэлх байдлаар манай улсад давхардсан тоогоор нийт 64 сая 980 мянган хүн КОВИД-19-ийн эсрэг вакцин тариулав гэсэн байна.

   КОВИД-19-ийн эсрэг вакцины үйлдвэрлэлийн чадавхын асуудлын талаар Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яамны ерөнхий инженер Тянь Юйлүн хэвлэлийн бага хурал дээр:

- Нөхцөл заалтыг ханган зах зээлд гараад байгаа КОВИД-19-ийн эсрэг дөрвөн төрлийн вакциныг нэгэнтээ их хэмжээгээр үйлдвэрлэж эхэлсэн юм. Өдгөө үйлдвэрлэлийн чадавхыг үргэлжлэн өргөжүүлсээр байгаа бөгөөд улсын дотоодын вакцинжуулалтын хэрэгцээ шаардлагыг баталгаажуулсны үндсэн дээр цаашид дэлхийн олон орнуудтай гар нийлэн цар тахлын эсрэг тэмцэх болно гэж танилцууллаа.

        КОВИД-19-ийн эсрэг вакцины чанарын аюулгүй байдлын асуудал бол вакцин тариулсан хүн нэг бүртэй холбоотой. Үндэсний эм бэлдмэлийн хяналт удирдлагын газрын Эмийн хяналтын хэлтсийн дарга Юань Линь:

- Үндэсний эм бэлдмэлийн хяналт удирдлагын газар бүх системийн хяналт шалгалт өрнүүлж, вакцин үйлдвэрлэгч бүх компаниудад мэргэжилийн ажилтан томилж, тухайн үйлдвэрт нь хяналт тавьсан. Засгийн газрын холбогдох байгууллагатай нягт хамтран ажиллаж, вакцины бүх гинжийг мэдээлэлжүүлэх ажлыг сайтар хийж, түүнчлэн вакцин тариулсны дараа хэвийн бус хариу илрэл үүсгэхээс сэргийлэх хяналт, цаг тухайд нь зохицуулах төрөл бүрийн ажлыг сайтар хийж байна гэж танилцуулав.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл