
Монгол дуу гэж монгол хүний сэтгэлийн чавхдас, бодлын илэрхийлэл юм. Чухам ийм учраас монгол дуу нь монголчуудын дотоод сэтгэлийг илтгэж, тэр тусмаа уран бүтээлчдийн санаа ахуй, бодол сэтгэлийг мөн хэвээр нь тусгасан байдаг. Монголчууд эх байгалиа харан энэрч, мөн эх байгалийнхаа их хишигт сүжиглэн даатгаж амьдран, хүн байгалийн зохицол, нутаг нүүдэлчний харьцааг хамгаас тод олж хардаг элэгсэг ард иргэд юм. Монгол нутгийн уул овоо бүхэн нь эзэн сахиустай, бишрэн дээдэлдэг иргэдээ ээж шигээ ивээлдээ багтааж, энэрэн тэтгэж байдаг.
Монголчууд бид “Хүний газарт нутгийн нэрийг өргө” гэж нутгийн алдраа өөрийн нэрээсээ илүү боддог. Монголчуудын дунд аль нутаг сайхан, аль нутаг муухай гэж хэлэх учиргүй, “Сэгсгэр боловч ээж минь, сиймхий боловч гэр минь” гэдэг шиг нутаг нь ээжтэй адил халуун дотно санагддаг .
Ингээд Зарууд нутгийн сүрлэг сайхан дэхийн Хан уулаар зохиогдсон нэгэн сайхан ая дууг та бүхэндээ хүргэе !

Хан уулын сар
Үг : Ү,Начин
Ая : Цэцэнцогт
Дуучин : Сэрчмаа
Тэнүүхэн нутгаа сүлэн гийгүүлээд
Тэнгэрлэг ханы минь саран мандахаар
Буман цэцэгс сөхрөн залбираад
Будан униар нь сэмрэн арилна
Ай -
Хамаг бүхнийг энхрийлэн аргадсан
Хан уулын сарны ариуун туяа
Хаа явсан ч заяаг бүүвэйлсэн
Хайрын бурхан ээжийн минь сэтгэл дээ
Зүүрмэг үүлсийг ч хөндэмгүй гэгээнд нь
Зүлгийн ногоо сарвалзан эрхэлнэ
Түмэн бараагаар мөнхөрэн гэрэлдхээр
Төөрсөн янзага нь ээждээ ирнэ
Давталт
Энэрлийн сүү шиг сарны туяанд
Энгэрийн чулууд нь цоо зөөлрөн уярна
Эрдэнийн гэрлийг нь нөмрөөд явахаар
Эрээн хорвоогийн сүүдэр холдоно
Давталт



