
2-р сарын 5-ны 20 цагт, анх удаагаа ангараг гаргийг тандан хэмжих үүрэг хүлээсэн Тяньвэнь-1 илрүүлэгчийн хөдөлгүүрийг асааж, газраас гал дамжуулах хэсгийн тойрог зам дахь 4-р удаагийн засварыг амжилттай хийж, төлөвлөгөөний дагуу ангараг гаргийн тодорхой зургийг авахыг баталгаажуулав.

Одоогийн байдлаар, Тяньвэнь-1 илрүүлэгч тойрог замдаа бараг 197 хоног нисэж, дэлхийн бөмбөрцөгөөс бараг 184 сая км, ангараг гаргаас бараг 1 сая 100 мянган км зайтай байж, аялалын урт бараг 465 сая км-т хүрч, илрүүлэгчийн олон системийн байдал сайн байгаа ажээ.
Үүнээс өмнө, Тяньвэнь-1 илрүүлэгч ангараг гаргаас бараг 2 сая 200 мянган км-ийн зайнд байж, ангараг гарагийн анхны зургийг авч чадсан юм.
