Энэ сарын 12-ны өдрөөс эхлэн Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Эмнэлгийн Хороо /Өвөр Монголын Эмнэлгийн Хороо/ нь вичат, Alipay зэргээр тооцоо хийх боломжтой болжээ.
Өвөр Монголын Ардын Эмнэлгийн Хороо нь Өвөр Монголын хэмжээнд цар хүрээгээр хамгийн том гуравдугаар зэрэглэлийн эмнэлгийн хувьд 2017 онд оношлуулан эмчлүүлсэн өвчтөн давхардсан тоогоор 2.19 саяд хүрсэн байна. Иймээс төлбөрийн хураамжийн талд хүндрэл учирчээ. Орчин үеийн шинжлэх ухаан технологийн давшилт болон хүмүүсийн тооцоо хийх аргын өөрчлөлтийг дагаад вичат зэргээр тооцоо хийх аргыг хэрэглэх нь зайлшгүй болов. Туршин үзсэнээр вичатаар тооцоо хийх зэрэг арга нь өвчтөний цаг, эмчлүүлэх явцыг хялбар болгосон байна.
