Бидэнд ирсэн захидал: Би ээжийгээ алдмааргүй байна
2015-12-28 18:21
Намайг С гэдэг. Би одоо 1 курсын оюутан.Аав минь 1жил 8 сарын өмнө хорт хавдараар өнгөрсөн юм лдаа.Одоо ч гэсэн тэр үеийг төсөөлөхөд хэцүү өөрийн эрхгүй л уйлчихдаг юм.Аавдаа туслах гэсэн боловч дэндүү оройтсон байсан.
Намайг С гэдэг.Би одоо 1 курсын оюутан.Аав минь 1жил 8 сарын өмнө хорт хавдараар өнгөрсөн юм лдаа.Одоо ч гэсэн тэр үеийг төсөөлөхөд хэцүү өөрийн эрхгүй л уйлчихдаг юм.Аавдаа туслах гэсэн боловч дэндүү оройтсон байсан.
Би аавыгаа эрт үзүүлэж байхгүй дээ гэж их харамсдаг.Аавыг өнгөрснөөс хойш ээж минь их ганцаардаж дотроо шаналдаг болсон.Одоогоос жилийн өмнө ээжийн бие нь өвдөөд байна гээд үзүүлтэл хоргүй хавдар туссан байна гэсэн.Нээх ч эмчлүүлж чадаагүй.
Би оюутан болсон болохоор хөдөөнөөс хот уруу ээжтэйгээ нүүж ирсэн.Ээж минь миний төлөө цаг наргүй ажил хийж сургалтын төлбөр,байрны түрээс,хоолны мөнгөө олдог.Бие нь өвддөг ч надаас нуудаг.
Энэ бүгдийг би мэддэг болохоороо сургуулиа хаяж ээжийгээ эмчлүүлье гэхээр аав минь ЗААВАЛ СУРГУУЛЬ АВЧ ТӨГСӨӨД САЙХАН АМЬДАРААРАЙ.ЭМЭГТЭЙ ХҮҮХЭД МЭРГЭЖИЛГҮЙ БОЛ ИХ ЗОВНО ШҮҮ гэж хэлснийг нь бодохоор хаяж чаддаггүй.Хичээлийн хажуугаар ажил хийе гэсэн ч олигтой ажил олдохгүй юм.Цагийн ажлын зар өгсөн ч санхүүгээр тусалья дажгүй охин уу гээд үл бүтэх хүмүүс залгах юм.
Би ажил хийж ээжийгээ үзүүлэхийг маш их хүсч байна.Би ээжийгээ эмчлүүлээд эрүүл саруул болгомоор байна.Аавдаа юу ч хийж өгч чадаагүй алдсан харж байгаад л алдсан.Энэ удаа би алдаагаа давтаж ээжийгээ алдмааргүй байна.Ээжийгээ л эрүүл болговол миний жаргал хүсэл минь.
НАДАД ТУСЛААЧ ХҮМҮҮСЭЭ
БИ ЭЭЖИЙГЭЭ АЛДМААРГҮЙ БАЙНА
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
