solongonews
Ван И Пакистаны ГХ-ны сайдтай уулзав
2017-12-27 11:20
Бээжин хотноо 26-нд Хятадын ГХ-ны сайд Ван И Хятад, Афганистан, Пакистан гурван орны ГХ-ны сайд нарын анхдугаар уулзалтад оролцож буй Пакистаны ГХ-ны сайд Асифтай уулзав.

 

   Ван И Хятад, Афганистан, Пакистан гурван орны ГХ-ны сайд нарын анхдугаар уулзалтад оролцохоор Хятадад ирсэн Асифт талархал дэвшүүлж:

- Хятадын тал Пакистаныг байнга хөрш орнуудын гадаад харилцааны тэргүүлэх чиглэл болгон үзэж, Пакистантай хамт хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншийн харилцаа болгон хөгжүүлэхийг хүсэж байна. Саяхан нийтэлсэн "Хятад, Пакистаны эдийн засгийн хонгилын урт хугацааны төлөвлөлт" нь хоёр тал бүс нутгийн улс орнууд дэд бүтцээр холбогдохыг эрчимжүүлж, хамтдаа хөгжих хүсэлтэй байгаагийн илэрхийлэл болж, хоёр орон болон бүс нутгийн хамтын ашиг сонирхолд нийцэж байна. Хятадын тал Пакистаны талтай хамт давуу талаа ашиглан Хятад-Пакистаны эдийн засгийн хонгилын үр ашгийг бүс нутгийн улс орнуудад хүртээхийн төлөө хичээж, “Нэг бүс нэг зам”-ын эргэн тойронд олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр хамтдаа хичээн зүтгэхийг хүсэж байна гэсэн байна.

Ван И:

- Пакистан, Афганистан бол Хятадын сайн анд нөхөр. Хятадын тал ГХ-ны сайд нарын гурван талт уулзалтыг санаачилж байгаа нь Пакистан, Афганистанд харилцан ойлголцох боломж бүрдүүлж, хоёр тал харилцан итгэлцэн, харилцаагаа эерэг уур амьсгалтай болгох, гурван талт ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлж, гурван улс, мөн бүс нутгийн энх тайван, тогтвортой хөгжлийн төлөө хичээн зүтгэхийн төлөө юм. Гурван талын хамтын хүчин чармайлтаар гурван орны ГХ-ны сайд нарын анхдугаар уулзалт нийтлэг ойлголтод хүрч, гурван орны хамтын ажиллагааны үндэс суурийг бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэж хэллээ.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл