Хятад улс сарыг шинжлэх шинэ үе шатандаа албан ёсоор бэлтгэж эхэлсэн талаар “Синьхуа” агенлтаг мэдээллээ. БНХАУ-ын Батлан хамгаалахын шинжлэх ухаан, техник болон аж үйлдвэрийн газраас 2018 онд сансрын “Сhange-4” аппаратыг сар луу илгээх болсноо зарлажээ. Энэхүү аппарат нь таталцлын нөлөөллөөс болж дэлхийгээс харагддаггүй сарны ар талд газардах юм.

Энэ талаар БНХАУ-ын Батлан хамгаалах шинжлэх ухааны газрын дэргэдэх Сарны судалгааны төвийн дарга Лю Зиньжун хэлэхдээ: - Энэхүү аппаратын үйл ажиллагаа нь хүн төрөлхтний түүхэн дэх энэ төрлийн хамгийн анхны экспедиц болно. Төсөлд зайлшгүй шаардлагатай шинжлэх ухааны мэдлэг болон технологийн өндөр түвшнийг БНХАУ бахархалтайгаар харуулах болно гэжээ.
2012 онд Хятад улсын сар луу илгээсэн “Change-3” модуль нь саран дээр хөнгөн газардсан бөгөөд өнөөдрийг хүртэл мэдээллээ дамжуулсаар байгаа юм. Харин энэхүү “Сhange-4” аппарат нь сарны ар талын хэсэг дэх геологийн бүтцийг судлах бөгөөд түүний араас “Change-5” модуль илгээж сарны тойрог аялал хийхээр төлөвлөөд байгаа юм. Мөн энэхүү сансрын төсөлдөө бусад орнуудыг оролцохыг урьсан байна. Сонирхуулахад, энэхүү цуврал аппаратыг Хятадын эртний домогт гардаг сарны охины нэрээр нэрлэжээ.
