Хэрхэн аз жаргалтай эцэг эх болох вэ?
2015-12-28 18:21
Эцэг эх болсон цагт томоохон хариуцлага дагалдаж ирдэг. Эцэг ахчүүд хүүхдийн зан байдал, хүмүүжил, ирээдүй, өсөлт хөгжил гээд олон зүйлд санаа зовнидог. Сайн эцэг, эх байхын тулд загнаж, хараах, янших биш хүүхдийг ойлгож, зөв залах нь чухал. Тэгвэл өөрийн хүүхэдээ зөв хүмүүжүүлэх, сэтгэлийн дарамтгүй жаргалтай аав, ээж болох аргаас хуваалцаж байна.
1. Туршлагатай ханд.
Хөгшин настай хүн амьдралд туршлагатай ханддагтай ижил ханд. Гэхдээ хэт хашир, нухацтай хандаад хэрэггүй. Учир нь тэдний өөртөө итгэх итгэл буурдаг талтай.

2. Хүүхдийнхээ нүд рүү хар.
Оройн хоол, гэр бүлтэйгээ байхдаа тэдний нүд рүү хар. Хүний нүд рүү харах нь тэдэнтэй ярилцах боломж үүсгэдэг увдистай.
3. Амралт зугаалгаар хамтдаа яв.
Цагийг үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрүүл. Ямар ч үед хүүхдэдээ аз жаргалтай төрх харуулж, санхүүгийн асуудлыг бүү нялзаа.
4. Инээмсэглэл эерэг орчин үүсгэнэ.
5. Үргэлж эрхлүүлж болохгүй.
Хүүхдийг эрхлүүлдэг биш урамшуулдаг байх хэрэгтэй.Хийсэн зөв зүйтэй зүйлийг урамшуул

6. Хийх зүйлсийн жагсаалтыг гаргаж үзүүл.
Өөрийн тоглоом, хувцасаа хүүхэд байхаасаа янзалж, цэгцэлж сурах нь хариуцлага гэдэг ойлголтыг зааж, сургадаг. Ингэснээр хүүхэд ирээдүйд өөрийн бүхий л зүйлдээ хариуцлага гэдэг ухагдахууныг ухамсарлах болно.
7. Хүүхдийнхээ инээмсэглэлийг хар.
Хүүхэдтэйгээ ярьж байхдаа нүд рүү нь хар. Тэд таныг харах бүртээ баяраар бялхах болно.

8. Тэдэнд муу үг бүү хэл.
Америкийн их сургуулийн сэтгэл зүйн багш нар хүүхэддээ муухай үг хэлэхгүй байхыг зөвлөжээ. Хүүхэд сэтгэл гутралд амархан орж, бэрхшээл бүрээс зугтдаг хандлага тогтоодог.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
