solongonews
Хятад улс зарим салбарууд дахь хөрөнгө оруулалтаа чөлөөтэй болгоно
2017-03-20 10:51
Хятадын Засгийн газрын албан тоотод саяхан нийтэлснээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, хөрөнгө санхүүжилт, газрын татвар хураамж зэрэг олон талын бодлогыг хэрэгжүүлж, эмчилгээ, тэтгэвэр, боловсрол, соёл, спортын зэрэг нийгмийн үйлчилгээний салбар дахь хөрөнгө оруулалтыг чөлөөтэй болгоно гэж дурдсан байна.

 Энэхүү албан тоот ямар агуулгатай, энэ нь дээрх салбаруудад хэр их боломж нөхцөл олгох тухайд?

 Хятадын Төрийн Зөвлөлийн Тамгын Газар саяхан нийтэлсэн "Нийгэм, олон нийтийн салбар дахь хөрөнгө оруулалтыг цаашид идэвхжүүлэх тухай санал"-д хэлэхдээ:

-  Эмчилгээ, тэтгэвэр, боловсрол, соёл, спорт зэрэг таван салбарт иргэдийн, мөн төрийн өмчит аж ахуйн нэгжүүд, гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалтыг урамшуулж идэвхжүүлнэ гэсэн байна. Тус албан тоотод үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг өргөжүүлж, хөрөнгө мөнгө санхүүжүүлэх арга замыг чөлөөтэй болгон газрын татвараас чөлөөлөх бодлогыг хэрэгжүүлэн, шинэчлэлийг эрчимжүүлэх, үйлчилгээний чанарыг хянан шалгах зэрэг таван агуулгыг хамарсан 37 тодорхой заалттай юм байна.

Хятадын нийгмийн шинжлэх ухааны академийн санхүү, эдийн засгийн сургуулийн орлогч захирал Шя Жэчан:

- Нийгэм, олон нийтийн салбар дахь хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх тухай санал" нь тогтолцооноос шалтгаалсан өртгийг багасгаж, олон нийтийн үйлчилгээний салбарыг үндсэн болон энгийн гэсэн хоёр төрөлд хуваан үзэж, хөрөнгө оруулалтыг дэмжин, нийгэм, эдийн засгийн хөгжлийн явц дахь дутагдлыг нөхөж, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлсэн байна гэж хэллээ.

Тэрээр цааш нь:

- Нийгмийн үйлчилгээний салбар дахь хөрөнгө мөнгөний эргэлт удаан, хөрөнгө оруулалт үр ашиг багатай тул тогтолцооноос болсон зардал, өртгийг бууруулах ажлыг сайн хийхгүй бол хөрөнгө оруулалтыг татахад хэцүү юм. Орлогын төвшин өсөхийн хэрээр хүмүүсийн хэрэглээний хуваарилалт өөрчлөгдөж, биет бус хэрэглээ улам илүү нэмэгдэж байгаа ч энэ салбар дахь хөрөнгө оруулалт бага байж хэрэгцээг хангаж чадахгүй байна. Засгийн газраас олон нийтийн үйлчилгээний үндсэн салбарыг дэмжиж, энгийн үйлчилгээний салбарыг зах зээлтэй уялдуулах нь хөрөнгө санхүүжилтийн орчныг бий болгож, хөрөнгө оруулалтыг татахад ашигтай юм гэж хэлэв.

Статистикийн үндэсний газрын тоо баримтын дагуу 2016 онд Хятад улсын боловсрол, эрүүл мэнд болон нийгмийн ажил, соёл, спорт зэрэг салбар дахь хувийн хөрөнгө оруулалт нь бүхий л нийгмийн салбарын үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтад зөвхөн 38.3 хувийг эзэлж байгаа юм  Үндэсний хэмжээн дэх хувийн хөрөнгө оруулалтын нийт хэмжээнээс 20 гаруй нэгжээр бага үзүүлэлт тогтоосон нь тус салбар дахь хувийн хөрөнгө оруулалт өсөн нэмэгдэх нөөц боломж ихтэй гэдгийг харуулж байна.

Соёлын салбараар жишээлэхэд, тус салбарын шинэлэг бүтээгдэхүүнийг хөгжүүлэхийг дэмжиж, оюуны өмчийн эрхээрээ хувьцаа тооцон эзэмших зэрэг хөрөнгө оруулж, компани байгуулан, аж ахуйн нэгжүүд эзэмшиж буй оюуны өмчийн эрхээ ашиглан хөрөнгө босгохыг дэмжинэ. Түүнчлэн аж ахуйн нэгжүүд үйлдвэрийн хуучин орон байр, агуулах зэргээ соёлын шинэлэг бүтээгдэхүүний парк, бие бялдаржуулах, эсвэл амралт цэнгүүний газар болгон засаж өөрчлөхийг дэмжинэ гэж "санал"-д заасан байна. Харин эрүүл мэнд, эмчилгээний салбарт эмч нарт мэргэжлийн зөвшөөрөл олгож бүртгэх аргыг өөрчлөн, цахим бүртгэлийн тогтолцоог байгуулахын зэрэгцээ нийгэм, олон нийтийн хөрөнгө "Засгийн газар, нийгмийн хөрөнгийн хамтын ажиллагаа буюу РРР хэв загвар"-аар салбаруудын бүтээн байгуулалт, эрхлэлтэд оролцохыг дэмжинэ гэж тодорхойлсон байдаг.

Спортын салбарынхны үзэж байгаагаар, энэхүү "санал"-д "сургуулийн сул орон байрыг нэгдсэн байдлаар ашиглах төсөл болон хотын марафон гүйлтийн тэмцээний удирдамж зэргийг боловсруулна" гэсэн нь хувийн хэвшлийн хөрөнгийг татахад ихээхэн ашигтай юм байна.

"Жишээлэхэд, нэг удаагийн Марафон гүйлтийн тэмцээн зохион байгуулахад аюулгүйн хамгаалалтын ажилд хичнээн хүн ажиллуулах, эсвэл төлбөр хураамж нь ямар стандарттай байх зэрэг нь одоохондоо бүгд тодорхой бус байсаар байна. Үүнээс болж аж ахуйн нэгжүүд чухам хэдий их хэмжээний хөрөнгө оруулах, тэмцээний өөрийн өртөг нь хэдий байх зэрэгт урьдчилсан тооцоо хийхийн аргагүй болдог. Тэгээд уралдаан тэмцээний урьдчилсан аюулгүйн хамгаалалтын ажлыг журамжуулна гэж "санал"-д дурдсанаар дараа нь энэ тухай иж бүрэн бодит арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэх юм бол бүхий л ажил төрлийн салбарт ихээхэн тус дэм болох болно" гэж хэлсэн байна.

Нэлээд урт хугацаанд хөрөнгө босголтын арга зам нь явцуу, барьцааны зээл авахад хэцүү зэрэг нь нийгмийн хөрөнгө эрүүл мэнд, эмчилгээ, тэтгэвэр зэрэг салбаруудад орохыг хязгаарлаж саад болсоор ирсэн. Үүнд чиглүүлсэн "санал"-д "банк санхүүгийн байгууллага нэгжүүд хууль дүрмийн дагуу эрсдэлийг тогтоон барьж болох нөхцөлд нийгмийн олон салбарын аж ахуйн нэгжүүдэд ашигтай бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлж, зээлээ хариулж төлөх хугацаа болон хүүг зүй зохистой тогтоох хэрэгтэй. Үүний зэрэгцээ бондын тухай тусгай удирдамж, арилжааны банкны барьцааны ажил төрлийн удирдамж зэргийг судалж, орон нутгууд ажил төрлийн салбарын эрсдэлийн нөхөн олговрын санг байгуулан, тухайн салбарын хөгжлийн итгэл зоригийг нэмэгдүүлэх хэрэгтэй" гэж тодорхой заасан байна.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл