solongonews
Монголын уран нугаралт Гинесст бичигдэнэ
2016-04-25 10:54
Монголын гайхалтай уран нугаралт дэлхийд гайхалтай...

Монгол охид  бүсгүйчүүдийн  үегүй мэт уян хөдөлгөөн, уран гоолиг  байдлыг хөгжмийн эгшиг дээр  нугарч, бүжиглэхийг харуулах уран нугаралтыг тун удахгүй Дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Гиннесийн номд оруулах юм байна.

Нөхөрсөг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд энэ оны 8 дугаар сарын 6-ны өдөр 350 уран  нугаралтын  тамирчид Чингис хаан талбайд үзүүлбэр үзүүлж, тус үзүүлбэрээрээ дэлийн  гиннесийн  тэмдэглэлд орох аж.

Үзүүлбэрт оролцох 350 тамирчдыг Улаанбаатар хот болон бусад аймгуудын уран нугаралтын клубийн тамирчдаас сонгон авах юм байна.

Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл