

Сэтгүүлчдийн баг 6-р сарын 4-нд Нань Фан сонины группт айлчлан Чэнь овогтын номын хүрээлэнг үзэж танилцав. Нань фан сонины групп нь "Нань Фан" өдрийн сонин, мөн түүнийг үүсгэн байгуулсан сонин сэтгүүлүүдийн суурин дээр хөгжиж ирсэн юм. "Нань Фан" өдрийн сонины анхны дугаарыг 1949 оны 10-р сарын 23-нд Гуанжөү хотноо хэвлэсэн байна. 2017 оны 1-р сарын байдлаар мэдээллийн группийн харьяанд 8 сонин, 9 сэтгүүл, 14 вэб сайт түүнчлэн төрөл бүрийн 53 аппликейшн вичат ажиллуулж, нийт уншигч, хэрэглэгчийн тоо 200 саяд хүрсэн байна. "Нань Фан" сонины группийн удирдах зөвлөлийн гишүүн, "Нань Фан" мэдээний сайтын ерөнхий редактор Ху Жянь тус байгууллагын хөгжлийн талаар танилцуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

Чэнь Овогтын номын хүрээлэнгийн барилга нь 1893 онд байгуулагдсан Линь Нань нутгийн тахилгын ордны онцлогийг шингээсэн бөгөөд "Линь Наний барилга урлагийн гэрэлт сувд" хэмээн нэрийддэг. Нийт талбай нь 15 мянган метр2, том жижиг 19 барилгаас бүрддэг. Мод, тоосго, чулуу, шохой, шаазан сийлбэрүүдээрээ алдартай. 2008 онд Хятадын үндэсний аялал жуулчлалын газраас тус номын хүрээлэнд "4 А" зэрэглэлийн үзэмжит газрын цол олгосон юм.
