solongonews
Г.Наранцэцэг : Хичээвэл 7 хоногт хэдэн ч кг-г хасах боломжтой
2015-12-28 18:21
Илүүдэл жин гэдэг зүйлийг хаяж чадсан мундаг охин Г.Наранцэцэг-тэй ярилцлаа.

Сайн байна уу? Олон охид бүсгүйчүүд маань илүүдэл жин гэдэг зүйлээс болж их тавгүй байдаг. Харин та илүүдэл жинг мартаж чадсан байна. Хэрхэн хассах бэ?

Сайн та бүхэн сайн байна уу? Би их эрүүл аргаар турсан. Ямар химийн гаралтай эм кофе хэрэглээгүй. Тэдгээр зүйлс нь хүний биенд ямар нэгэн байдлаар муу үр дагавартай байдаг. Хамгийн наад захын жишээ бол ходоод муудах юм. Тарган байхаар хүн өөртөө итгэлгүй болдог юм байна лээ. Толинд харахаас ч уур хүрмээр. Бас бие их өвдөнө.

Жингээ хасаж байх явцдаа ямар дасгалуудыг , ямар дараалалтайгаар хийдэг байсан бэ?

 Маш энгийн дасгалуудыг хийдэг байсан. Шатаар дээш доошоо гүйх , маш их алхах гэх мэт. Ерн бол энгийн зүйлсийн дасгал шиг хийдэг байсан. Жишээлбэл шалаа цоортол угаах гэх мэт.

Дасгалынхаа хажуугаар дэглэм барьдаг байсан уу? Өдөртөө юу идэж уудаг байв?

Би анх маш их дэглэм барьдаг байсан. Надад ямар ч нөлөө үзүүлээгүй. Ерн бол их эрх чөлөөтэй аргаар турсан гэж хэлэхэд болно. Охидуудыг харахаар би турж байна гээд хамаг идэх зүйлээ хориод л байдаг. Тэсэж тэсэж байгаад нэг идэхээрээ маш их хэмжээгээр иддэг. Тэгснээс хорилгүй бага багаар идэж байсан нь зүгээр. Би бол амттанаас татгалздаггүй байсан. Хамгийн гол нь хэтрүүлэхгүй тохируулж идэх нь чухал.

Өглөө : Геркүлэстэй каш

Өдөр : Хүссэн хоолоо иднэ. Гэхдээ их хэмжээгээр ходоодоо дүүртэл идээд байж болохгүй. Бага багаар ойр ойрхон зайтайгаар иднэ.

Орой : өлсөөд байвал маш хөнгөхөн зүйлсийг идэхэд болно шүү.

Дээрх хэв маягийг хэрэгжүүлэхэд хэдэн хоногийн дотор хэдэн кг хасах бол? Та хэдэн кг хасаж байсан бэ?

Одоо ч гэсэн би таргалж л байдаг. 7 хоногт 3-4 кг хасч л байдаг. Нээх бодож стрессдэхээ больсон. Зарим охид таргалалт гэдэг зүйлд дэндүү их автчихсан байдаг. Турахын төлөө юу ч хийхэд бэлэн болчихсон харагддаг. Энэ нь хамгийн буруу зүйл. Хэрвээ хичээвэл 7 хоногт хэдэн ч кг-г хасах боломжтой.

Турахаар шийдсэн , турахыг хүсэж байгаа охидууддаа зориулж хэлэх зүйл байна уу?

Турах үнэхээр амархан гэж бод. Хамгийн гол нь өөрийгөө голж болохгүй. Яахавдээ махлаг л байгаа биз хичээвэл удахгүй гунхсан сайхан охин болж чадна. Өөрийгөө төгс бүсгүй гэдгээ мэдэр. Чамд ээж аав чинь эрүүл , бүтэн биеийг бэлэглэсэн. Хэн нэгэнд таалагдах гэж битгий амьдар. Чи  өөрөө өөртөө итгэхгүй бол өөр хэн чамд  итгэх билээ дээ. Би турж чадна гэж бодож байгаа бол чи чадна. Энэхүү нийтлэлийг уншиж байгаа бүх бүсгүйчүүд үнэхээр үзэсгэлэнтэй. Муухай бүсгүй гэж байдаггүй юм шүү. Төрсөн эмэгтэйчүүд минь өөрийнхөө биед битгий гутар та нар минь өөрийн биеэс өөр нэгнийг бүтээсэн гайхалтай хүмүүс. Язарсан гэдэг унжсан хөхтэй ч та бол эх хүн. Сайхан биетэй болох амархан  битгий гутраарай , битгий шантраарай.

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл