solongonews
Алаг мөөгний аж ахуйн ачаар баяжих замдаа орлоо
2019-07-23 09:36
Алаг мөөгний аж ахуйн ачаар баяжих замдаа орлоо.

        - Бао нарийн бичгийн даргын дагуулгаар бидний амьжиргааны түвшин өдрөөс өдөрт өөдөлж, тосгоны байгаль орчин ч сайжирлаа гэж тосгоны ард иргэд нүүр дүүрэн баяр жаргал тодрууланн хэлж байлаа.

  Ард олны сэтгэлд ихэд хүрсэн Бао нарийн бичгийн дарга ХКН-ын Өвөр Монголын Баяннуур хотын Шиньхэ дүүргийн Шиньхэ суурингийн Юнгуан тосгоны хорооны нарийн бичгийн дарга Бао Зижин энэ жил 55 настай. Тэрээр олон жилийн турш тосгоны ардуудаа дагуулан ядуурлаас ангижран баяжих замыг хайн эрэлхийлж, үүрэг хариуцлагаар намын гишүүний дүр төрхийг бүтээсэн байна, Бүх ард иргэдээ дагуулан хэдэн жилийн хатуужилтай чармайлгаар дамжин цэвэрхэн тэгшхэн тосон зам, дэр тэгш эгнэн жигдэрсэн гэр байшин, хашаа пин  хороо нь Юнхун тосгоны нэгэн шинэ дүр төрхийг харуулж байлаа.

Юнхун тосгон уг нь ган хуурай, тариалангийн газар нь хужиршиж, ард иргэдийн амьдрал ядуу зүдүү байв. Бао Зижин 1985 онд цэргээс халагдаж, тосгондоо буцаж ирсэнээс хойш урьд хожид тосгоны нэгдүгээр багийн дарга, нягтлан бодогч, тосгоны дарга, тосгоны нарийн бичгийн дарга зэрэг тушаалыг хариуцаж байв. Мөн тэрээр үрийн компанитай харилцаж, бодитой тарих төслийг хэрэгжүүлэн, элбэг ургац хурааснаар үл барам мэргэжилтэн урьж тосгоны хужирлаг газартаа хяналт шинжилгээ хийлгэв. Мөн намын гишүүн болон тосгоны ард иргэдээ зохион байгуулж хөрш зэргэлдээх газрын давуу тал, дэвшилтэт мэргэжлийг суралцаж, хамтдаа судлан хэлэлцэж зөвшилдөөд эцэстээ алаг мөөгний аж ахуйг хөгжүүлэхээр тогтсон байна Алаг мөөгний төслийг дэлгэрүүлэх анхны үед тосгоны ардууд эргэлзэж татгалзаж байх тэр үед Бао нарийн бичгийн дарга өрх болгонд очиж тайлбарлан, “Хоёр зөвлөл”-ийн удирдах багийн гишүүн, Намын гишүүд толгойлон удирдаж аж ахуйн нэгжтэй мөөг тарих гэрээ хэлэлцээр тогтов. Ийнхүү хамтын хичээл зүтгэлээр алаг мөөг Юнхун тосгонд үндэс хатгаж эхэллээ.

Одоогийн байдлаар тус тосгоны ард иргэд алаг мөөгний 260 суурь пинг хариуцан дааж, хөрш зэргэлдээх тосгоны ард иргэд 140 суурь хариуцан дааж, 66.66 га талбай алаг мөөг тарих онцлогт аж ахуйн хүрээлэнгийн нэгдүгээр удаагийн төслийн бүтээн байгуулалтанд хөрөнгө оруулж, төлөвлөснөөр жилийн гаралтын өртөг 140 сая юаньд хүрч, тариачин өрхийн алаг мөөгний таримлаас олсон цэвэр орлого 50 сая юань, пин болгоны дундаж цэвэр орлого 25 мянган юаньд хүрнэ.

Алаг мөөгний таримлын төслийг хэрэгжүүлсэн нь тосгоны 13 га гаруй талбай атаршсан хужирлаг газрыг сайжруулсанаар үл барам тосгоны жил бүрийн хамтын газар шорооны орлогыг 200 мянган юаниар нэмэгдүүлж, хөрш зэргэлдээх тосгоны ард иргэдийг 2800 гаруй ажлын байраар хангасан байна. Үүний зэрэгцээ 66.66 га талбай алаг мөөгний аж ахуйн таримлын хүрээлэндээ түшиглэн, Шэнхуа суурингийн ядуурлаас ангижруулах аж ахуйн хүрээлэнг байгуулахаар төлөвлөж буй. Мөн ядуурлаас ангижруулах гол чухал ажлыг өрнүүлэх болон онцлогт аж ахуйг хөгжүүлэхэд чухал их ач холбогдолтой.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : www.mgyxw.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл