solongonews
Ван И Гейт, Шокри нартай уулзав
2018-07-09 11:05
Ван И Гейт, Шокри нартай уулзав.

Долоодугаар сарын 08-нд Бээжинд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И Хятад-Арабын орнуудын хамтын ажиллагааны форумын сайд нарын зэрэглэлийн VIII хуралд оролцохоор ирсэн Арабын орнуудын холбооны нарийн бичгийн дарга Ахмад Абдул Гейтийг хүлээн авч уулзан, Египетийн гадаад хэргийн сайд Самех Шокритой Хятад, Египетийн ГХЯ-ны стратегийн хэлэлцүүлэг хийв. 
Гейттэй уулзахдаа Ван И: БНХАУ Арабын орнуудтай стратегийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, өөрийн үндсэн ашиг сонирхолтой холбогдох асуудлаар харилцан дэмжиж, бүс нутаг, дэлхийн энх тайван, тогтвортой байдалд үүрэг гүйцэтгэх ёстой. Хоёр тал хөгжлийн стратегийн төлөвлөгөөгөө уялдуулахаа ахиулж, "Бүс ба зам"-ыг хамт бүтээн байгуулах замаар урт хугацааны тогтвортой, хамтын ажиллагааны түншүүд болж, Хятадын хурдтай хөгжлийн үр шимээс хуваалцан, Арабын орнуудын эдийн засгийн олон ургалч байх, аж үйлдвэржилтийг ахиулахад Хятад улс бэлэн байна гэжээ.
Гейт: Арабын орнууд БНХАУ-ын "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтад нэгдэж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсэж байна. Арабын орнуудын холбоо БНХАУ-ын хамт хүчин зүтгэж, сайд нарын зэрэглэлийн VIII хурлыг өндөр үр дүнд хүргэх болно гэжээ.
Шокритай хамт Хятад, Египетийн ГХЯ-ны стратегийн хэлэлцүүлэг хийхдээ Ван И: Шинэ нөхцөлд, хоёр тал дээд түвшний харилцаагаа эрчимжүүлэн, хоёр талын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэх ёстой. Хятад улс Египеттэй хамт хөгжлийн стратегийн төлөвлөгөөг эрчимжүүлэн, "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцон, үйлдвэрлэл, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг, аюулгүй байдал зэрэг бүх салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг хүсэж байна. Хоёр тал олон улс, бүс нутгийн үйлсэд хамтран ажиллаж, хөгжиж буй орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах ёстой гэжээ.
Шокри: Хятадын тал урт хугацааны турш Дундад Дорнодын энх тайван, тогтвортой байдал, Африк тивийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсээр ирснийг Египетийн тал сайшааж байна. "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцон, Хятад-Арабын орнуудын форум, Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумын хүрээнд хамтран ажиллахыг хүсэж байна гэжээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл