solongonews
Өвлийн олимпын бэлтгэл ажил сүүлийн шатанд орлоо
2021-07-31 20:13
Өвлийн олимпын бэлтгэл ажил сүүлийн шатанд орлоо.

Бээжингийн өвлийн олимпын наадмыг зохион байгуулах эрх авсны зургаан жилийн ойн өдөр 07-р сарын 31 -ний өдөр тохиож байна. Өвлийн олимпын бэлтгэл ажил сүүлийн шатандаа орсон тухай Бээжингийн өвлийн олимпын наадмыг зохион байгуулах хорооноос мэдээллээ.

Бээжингийн 2022 оны өвлийн олимп, паралимпийн наадмын ордон талбайн барилгыг 2016 онд барьж эхэлсэн юм. Таван жил гаруйн хугацаанд тэмцээний 12 байнгын барилга байгууламжийг үндсэндээ дуусгаж, туршилтын ажлуудыг хийжээ. Тэмцээний үйлчилгээний чанартай барилга байгууламжийг бүгдийг нь барьж ашиглалтад оруулжээ.

Одоогийн байдлаар тэмцээний ордон талбай болон Өвлийн олимпын 3 хотхоныг шинээр засварлан байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг харгалзсан 227 цахилгаан шат, 496 ариун цэврийн газар, 158 бие засах газар, буудлын 863 өрөө, 45 хувцас солих өрөө, тэргэнцрийн 152 хэсэг налуу замыг байгуулсан нь олимпын шаардлагыг хангасан байна.

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл