“Жүн Шин 6C” дагуул хөөргөв
2019-03-10 11:34
“Жүн Шин 6C” дагуул хөөргөв.
Гуравдугаар сарын 10-ны 00 цаг 28 минутад Хятад улсын Ши Чан хиймэл дагуул хөөргөх төвөөс Чан Жэн-3 зөөгч пуужингаар “Жүн Шин 6C” хиймэл дагуулыг амжилттай хөөргөж сансарт гаргав.

Ийнхүү Чан Жэн нэрэмжит зөөгч пуужин 300 удаа нислэгийн үүргийг амжилттай биелүүлсэн юм.
“Жүн Шин 6C” хиймэл дагуул нь Хятадын Хиймэл дагуулын холбооны корпорацын радио болон холбоонд ашиглах дэлхийн бөмбөрцгийн үл хөдлөх тойрог замын хиймэл дагуул бөгөөд дуу бичлэг, өгөгдөл, радио телевизийн дохио дамжуулах чанар сайтай үйлчилгээ үзүүлэх чадалтай юм.
Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
