solongonews
Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсан 70 жилийн ойд зориулсан “ Үзэсгэлэнт сайхан Өвөр Монгол , өрнөн хөгжсөн 70 жил ” гэх том хэлбэрийн сурвалжлах багийнхан Алшаа аймгийн Алшаа зүүн хошуунд байгаа ардын музейд хүрч сурвалжиллаа.
2017-07-12 14:54
Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсан 70 жилийн ойд зориулав.

Алшаагийн ардын музей нь үзэсгэлэнгийн дөрвөн ордонтой. Үүнээс эмээлийн үзэсгэлэнгийн ордон нь маш олон хүмүүсийн сонирхлыг татаж, эмээлийн хэрэгслийг хураан цуглуулсан Цогбилэг гуайг сурвалжиллаа.

Нийгэм цаг үеийн өөрчлөлт хөгжлийг дагаад агтны нуруун дээр Ази Европийг дагуулж байсан эсгий туургатан бидний адуун соёл нь залуу үеэс зайдаж байгаа нь үнэн. Энэ байдлыг мэдсэн Цогбилэг гуай 2005 оноос эмээл хураан цуглуулах ажлаа эхлүүлж, 12 жилийн турш 400 гаруй эмээлийг хураан хадгалсан байна. Цогбилэг гуай монгол үндэстний бусад уламжлалт эдлэл хэрэгслийг ч цуглуулж байна.

Хураан хадгалах явцад маш олон хүнд бэрхийг туулж явсан. Одоо эргээд харахад харин баяр жаргалтай санагдана гэж Цогбилэг гуай ярьж байлаа.

Алшаа аймгийн хураан хадгалах нийгэмлэгийн дарга болсон Цогбилэг гуай энэхүү ажлаа үргэлжлүүлэн хийсээр байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл