Их хэмжээний газрын тос олборлох дэлхийн анхны далай тэнгисийн газрын тосны талбайг ашиглалтад оруулж, Хуабэйгийн газрын тосны Чиньшүйн нүүрсний давхаргын метан хийн ордын хоногийн олборлолтын хэмжээ 5.5 сая шоо метр давж, Шүнбэй газрын тос, хийн талбай 400 гаруй олборлолт хийжээ.
Энэ он гарснаас хойш газрын тос, байгалийн хийн хайгуул, бүтээн байгуулалтын хэд хэдэн төсөл шинэ ахиц дэвшил гаргасан билээ. Саяхан Хятадын Үндэсний эрчим хүчний газраас мэдээлснээр энэ оны эхний долоон сарын байдлаар Хятад улсын газрын тос, байгалийн хийн нийт олборлолтын хэмжээ түүхэн дээд хэмжээнд хүрч, газрын тос, байгалийн хийн импортын хэмжээ ерөнхийдөө тогтвортой байгаа нь эдийн засаг, нийгмийг чанартай хөгжүүлэх, иргэдийн амьжиргааны баталгааг хангахад хүчтэй дэмжлэг үзүүлж байна.
Энэ оны эхний долоон сарын байдлаар Хятадын дотоодын түүхий нефтийн үйлдвэрлэл 120 сая тонн болж, өмнөх оны мөн үеийнхээс 3.7 хувиар өсөж, байгалийн хийн олборлолт 126.7 тэрбум шоо метр болж, өнгөрсөн оны мөн үеэс 5.4 хувиар өссөн байна. Мөн хуурай газрын уламжлалт бус газрын тос, байгалийн хий, далайн газрын тос, байгалийн хийн олборлолтод шинэ нээлтүүд гарч, занарын тос, далайн түүхий тос, далайн хийн олборлолт хурдацтай өссөн бол өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.4 хувь, 7.9 хувь, 13.6 хувь өсөж, ирээдүйд газрын тос, байгалийн хийн салбарыг тасралтгүй хөгжүүлэх чухал боломжийг харуулж байна.
Импортын хувьд газрын тос, байгалийн хийн салбар хуурай газрын болон далайн импортын сувгийг нэгтгэн өргөжүүлж, газрын тос, байгалийн хийн импортын тогтвортой, төрөлжсөн тогтолцоог сайжруулж, олон улсын худалдааны хамтын ажиллагааг ахиулж, олон улсын зах зээлийн хэлбэлзлийн нөлөөллийг арилгахыг хичээн Хятад улсын газрын тос, байгалийн хийн худалдааны үндсийг тогтворжуулахын тулд бүхий л хүчин чармайлт гаргаж байна. Хятад улс энэ оны эхний долоон сарын байдлаар 290 сая тонн түүхий нефть, 86.5 тэрбум шоо метр байгалийн хий импортолсон байна. Эх сурвалжууд нь үндсэндээ манай улсын эрчим хүчний хангамжийн тогтвортой байдлыг хангахад идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн дэлхийн томоохон нефть, байгалийн хийн экспортлогч орнуудыг хамарч байна.
