solongonews
Тамхины ишээр цаас хийж байна
2017-08-31 11:51
ХӨТ: Бразилийн хамгийн том хот Сан Паулогийн гудамжинд жижиг нүхтэй ногоон хайрцаг олноороо бий болжээ.

Шуудангийн хайрцаг мэт тэрхүү саванд тамхины иш хураадаг байна. Тэнд цугларсан тамхины ишийг бага зэрэг боловсруулахад цаас үйлдвэрлэх гол түүхий эд болдог гэнэ. Хогны асуудлыг шийдвэрлэж, цаасны зутан болгох энэ технологийг Бразилын их сургуулийн Урлагийн дээд сургуулийн профессор Тхерес Хофманн зохион бүтээсэн бөгөөд одоо Бразилын олон хотод туршин ажиллуулж, хүмүүсийн талархлыг хүлээж байгаа тухай ХОУР-гаас Бразилд суугаа сэтгүүлч Гүө Хаогийн ирүүлсэн мэдээллийг хүргэе.

ХӨТ: Тамхины ишээр цаас хийх санаачилгыг анх 2002 онд Бразилын их сургуулийн Урлагийн дээд сургуулийн нэгэн оюутан гаргажээ. Профессор Тхерес Хофманн тэр оюутантай хамт судалсны үр дүнд тамхины ишин дэх органик эд нь цаасны зутантай их төстэйг олж илрүүлжээ. “Бид ийнхүү уран сэтгэмжээр зоригтой туршиж эхэлсэн” гэж профессор Хофманн ярьж байлаа:

/Цаас-Бичлэг 1-Тхерес Хофманн-Португали хэлээр-Эмэгтэй/

 “Бид судалгаа хийж үзээд тамхины ишээр цаас хийхээр оролдсон хүн үгүйг мэдэж авсан. Цаасны түүхий эд нь тамхины ишин дэх органик бүрэлдэхүүнтэй нэлээд төстэйг олж илрүүлээд тамхины ишээр цаас хийх туршилтаа хийж эхэлсэн юм.” 

ХӨТ: Тамхины хор хүний бие, амьтан ургамалд сөргөөр нөлөөлдөг учраас тамхины ишээр цаас хийнэ гэдэг хүний санаанд оромгүй хэрэг юм. Цаас хийлээ гэхэд аюулгүй байдалд нь олон хүн итгэхгүй байх нь мэдээж хэрэг юм. Энэ тухай Тхерес Хофманн төсөөлж байсан учраас мөн Бразилын их сургуулийн химийн ухааны профессор Мариа Теихейрагийн судалгааны багийг урьж, тамхины ишний хорны асуудлыг шийдсэн бөгөөд тамхины ишин дэх никотины үнэрийг бүрмөсөн арилгажээ. Профессор Хофманн энэ тухайгаа танилцуулж хэлэхдээ:

 /Цаас-Бичлэг 2-Тхерес Хофманн-Португали хэлээр-Эмэгтэй/

 “Бразилын их сургуулийн химийн профессор маш их тусалсан. Тамхины ишийг аюулгүй, бохирдолгүй ашиглах боломжийг бидэнд бүрдүүлж өгсөн учраас бид түүнийг боловсруулж, хоргүй, үнэргүй цаас болгосон юм. Энэ цаас хүний эрүүл мэндэд ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй.”

 ХӨТ: Хаягдал тамхины ишээр хийсэн цаас тийм ч гөлгөр биш боловч уран бүтээлч, профессор Хофманн түүгээрээ олон төрлийн бүтээгдэхүүн хийж, зах зээлд борлуулалт сайтай байгаа тухай ярьсан юм. 

 /Цаас-Бичлэг 3-Тхерес Хофманн-Португали хэлээр-Эмэгтэй/

 “Тамхины ишээр хийсэн цаасаар олон төрлийн үнэмлэх, арга хэмжээний урилга, дэвтрийн хавтас зэргийг хийж болох учраас албан байгууллага, зочид буудал зэрэгт өргөн ашиглах боломжтой. Өдгөө олон нийт, засгийн газрын байгууллагууд аливаа арга хэмжээ зохиохдоо, тамхины ишээр хийсэн цаас ашигладаг болж, хүмүүсийн талархлыг хүлээж байна.”

 ХӨТ: Тамхины ишнээс гадна, зах зээлийн гүйлгээнээс гаргасан Бразилын төв банкны цаасан мөнгө профессор Хофманн болон түүний судалгааны багийн цаас хийх чухал түүхий эд боллоо. “Дахин ашиглаж цаас хийж болох түүхий эд үүгээр ч зогсохгүй. Бидний бүтээсэн энэ технологи асар их ирээдүйтэй гэдэгт итгэж байна” гэж профессор Хофманн ярьж байлаа. Тэрээр, “Энэ технологийг нээж олсон маань байгаль орчноо хамгаалахад хувь нэмэр оруулж, ядуурлыг бууруулах чухал арга зам болгохыг хүсэж байна” гэжээ.

 /Цаас-Бичлэг 4-Тхерес Хофманн-Португали хэлээр-Эмэгтэй/

 “Энэ технологи хөгжлийн асар их орон зайтай. Бид энэ технологио улам олон газарт танилцуулахыг хүсэж байна. Энэ технологи маш амархан, цаас боловсруулахад ч хялбар, орон зай эзлэхгүй, ядуурлыг бууруулах нэг төрлийн арга зам болгох боломжтой. ”

 ХӨТ: Бразилын их сургуулийн оюутан Габриел Мейрелес бол профессор Хофманны шавь бөгөөд судалгааны багийн гишүүн юм. Тамхины ишээр хийсэн цаас экологи, байгаль орчин хамгаалахад ач холбогдолтой бөгөөд урлагийн үнэ цэнэтэй гэж боддог” хэмээн тэр ярьж байлаа.

 /Цаас-Бичлэг 5-Габриел Мейрелес-Португали хэлээр-Эмэгтэй/ 

 “Хог хаягдлыг цуглуулж, дахин ашиглах нь түүний бизнесийн үнэ цэнээс гадна, хамгийн гол нь хүмүүст орчил ашиглалтын үзэл санааг сурталчилж байгаа юм. Тамхины ишээр хийсэн цаас бас урлагийн үнэ цэнэтэй гэж би боддог. Бидний урлагийн зохион бүтээх замд шинэ түүхий эд, шинэ үзэл ойлголтыг бий болгож өгсөн гэж ойлгож байна.”

 ХӨТ: Одоо профессор Хофманн судалгааны багтайгаа “Тамхины ишээр цаас үйлдвэрлэх” патент авсан бөгөөд Сан Паулогийн нэг компанитай патентын зөвшөөрлийн гэрээ байгуулж, тус компани тамхины ишийг цуглуулж өгөх асуудлыг шийдэж байна. Бразилын олон хотод тамхины иш цуглуулах сав харагдах болсон нь хог хаягдлыг гайхалтай зүйл болгон ашигласан технологи дэлхийн олон газарт түгэх найдвар төрүүлж байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл