Тэр чамд хайртай болов уу?
2015-12-28 18:21
Хайр гэдэг элдэв амьтан, бэлэг сэлт, сексийн оргилуун дур хүслийг хэлдэггүй юм. Хайр дурлал бол бие, биеэ хайрлахын нэр юм. Тэгвэл хайрт чинь чамд үнэхээр хайртай гэдгийг хэрхэн мэдэх вэ?
1. Хөвгүүдийн үдэшлэгээс татгалзаж, чамайг сонгосон.
Хөвгүүдийн үдэшлэгт хатуухан дарс, сайхан хүүхэн, найзуудын наргиан, зугаа, цэнгэлгүйгээр төсөөлөшгүй. Хайрт чинь өнгөрсөн баасан гарагт чамтай өнгөрүүлж, чиний дэргэд байсан бол маргаангүй чамд хайртай. Эрчүүдийн хувьд сайн найз нөхдөө хаяна гэдэг хүндхэн асуудал. Гэтэл тэр чамайг сонгожээ.
2. Тэр чамд зүрх, сэтгэлээ нээж ярилцдаг.
Эрчүүдийн хувьд өөрсдийн асуудал, санхүүгийн байдлын талаар ярилцах тун дургүй. Хэрэв өөрт тохиолдсон асуудлын талаар чамтай ярилцаж, зөвлөлдөж байвал тэр чамайг өөрийн нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрчээ.
3. Чиний ирээдүйн талаар асууж, ярилцдаг.
Өөрийгөө "рекламддаг" эрчүүд маш олон. Гэвч чиний болон өөрсдийн ирээдүйн талаар ярилцдаг хүн ховорхон. Чамайг ойлгож, чиний бодлыг хүлээн зөвшөөрдөг эр хүн хамгаас чухал.
4. Зөвхөн секс биш
Зарим эрчүүд сексийг бүхнээс илүүд үздэг. Ор дэрний ажил болохоор чамайг санадаг эрчүүдээс эртхэн зайгаа барь. Тэд чамд хэзээ ч хань болохгүй. Хайр секс, дур хүсэлд оршдоггүй юм.
5. Тэр чиний зөвөлгөө, санал сэтгэгдлийг сонсох болно.
Хайрт чинь чиний урмын үгээр дутаж, зөвөлгөө, сэтгэгдлийг сонсох гэж эрмэлздэг бол чамайг өөрийн сайн найзаар сонгожээ. Аль болох тусалж, дэмжихийг хичээгээрэй.
Охид бүсгүйчүүдээ чамд хайртай үгүй эсэх нь жижиг үйл хөдлөл, яриа дэр нь гардаг. Чамд хайргүй нэгний боол байхаар өөрт хайртай хүнийхээ хатан нь яваарай.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
