solongonews
Ли Жихэн Баяннуур хотын төлөөлөгчдийн багийн хамт Засгийн газрын ажлын тайланг зөвшилцөв
2017-01-17 01:30
ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн 1 дүгээр сарын 16-ны өдөр Баяннуур хотын төлөөлөгчдийн багийн хамт Засгийн газрын ажлын тайланг зөвшилцөв.

Ли Жихэн төлөөлөгчдийн саналыг сонссоны дараа хэлэхдээ: - Засгийн газрын ажлын тайлан болон ӨЗО-ны АТИХ-ын Байнгын хорооны ажлын тайлан нь Төв хорооны шаардлагад нийцэхээр барахгүй Өвөр Монголын бодит байдалтай зохицож байгаа учир миний бие дэмжин зөвшөөрч байна. Төлөөлөгчид та бүхэн хариуцлагатай үзэл бодлоор илүү олон санал дурдана гэдэгт итгэж байна гэлээ.

Ли Жихэн онцлохдоо: - Баяннуур хотын хөгжлийг улам сайн дэмжихэд эн тэргүүнд ногоон хөгжлийг эрчимтэй дэмжиж, экологийн хөдөө аж ахуйг хөгжүүлнэ. Хоёр, орчин үеийн ерөнхийлсөн зам тээврийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг бүх талаар эрчимжүүлнэ. Гурав, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжинэ. Дөрөв, Ядуурлыг бууруулах ажлыг сайн хийнэ. Тав, хүнийг зөв сонгож, дарга удирдлагын эгнээг сайжруулна гэжээ.  

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл