
Худалдааны хэлбэрээс харахад зарим худалдааны эзлэх хувь харьцангуй буурсан бол хилийн худалдаа, боловсруулах худалдаа, гаалийн баталгаат хяналт шалгалтын газраар өнгөрөх импорт, экспортын бараа бүтээгдэхүүний эзлэх хувь харьцангуй нэмэгдэж, худалдааны бүтэц илүү олон төрлийн хөгжлийн чиг хандлагатай болов. Энэ оны эхний долоон сарын байдлаар Өвөр Монголын Өөртөө Засах Орны худалдааны импорт, экспорт 31.85 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 3.9 хувиар буурч, өнгөрсөн жилийн мөн үеийн ӨМӨЗО-ы гадаад худалдааны импорт, экспортын нийт үнийн дүнгийн 55.1 хувийг эзэлж, хилийн худалдааны импорт, экспорт 18.34 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 3.7 хувиар өсөв. Гаалийн баталгаат хяналт шалгалтын газраар өнгөрөх импорт, экспортын бараа бүтээгдэхүүн 4.8 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 22.2 хувиар нэмэгдэв.
Боловсруулах худалдааны импорт, экспорт 2.52 тэрбум юаньд хүрсэн нь мөн үеэс 1.1 дахин өссөн байна. Импорт, экспортын барааны хувьд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, ган бүтээгдэхүүн, өндөр технологийн бүтээгдэхүүний экспорт ихээхэн өссөн хандлагатай байна. Энэ оны эхний долоон сард ӨМӨЗО-ы цахилгаан бүтээгдэхүүний экспорт 4.23 тэрбум юаньд хүрч, мөн үеэс 14.2 хувиар нэмэгдэв. Хөдөө аж ахуйн экспорт 3.75 тэрбум юаньд хүрч, мөн үеэс 19.4 хувиар нэмэгдэв. Ган материалын экспорт 3,99 тэрбум юаньд хүрч, мөн үеэс 21.2 хувиар нэмэгдэв. Өндөр технологийн бүтээгдэхүүний экспорт 3.63 тэрбум юаньд хүрч, мөн үеэс 60.2 хувиар өсчээ. Импорт нь ихэвчлэн нөөц баялагт суурилсан бараа бүтээгдэхүүн байсан бөгөөд зэсийн хүдэр бага зэрэг өсч, төмрийн хүдэр ихээхэн нэмэгдсэн байна. Эхний долоон сард ӨМӨЗО-ы нүүрсний импорт 9.13 тэрбум юаньд хүрч, мөн үеэс 4.5 хувиар өссөн байна. Зүсмэл модны импорт 5.3 тэрбум юаньд хүрч, мөн үеэс 11.4 хувиар буурч, зэсийн хүдрийн импорт 5.07 тэрбум юаньд хүрч, мөн үеэс 10.1 хувиар өссөн. Төмрийн хүдрийн импорт 3.26 тэрбум юаньд хүрсэн нь мөн үеэс 35.3 хувиар өссөн байна.
