
Үүнд, Фүжянь мужаас “Бүс ба зам” дагуух орон, бүс нутагт 114 тэрбум 900 сая юанийн өртөг бүхий бараа бүтээгдэхүүн экспортолсон нь мөн үеийнхээс 9.1 хувиар нэмэгдэн, импортын нийт хэмжээ нь 80 тэрбум 470 сая юаньд хүрч, 27.3 хувиар өссөн байна. Түүнчлэн “Бүс ба зам” дагуу улс орон, бүс нутгийн хөрөнгө оруулалттайгаар Фүжянь мужид энэ оны эхний хагаст 81 аж ахуйн нэгж байгуулагдан, хамтын ажиллагааны гэрээний дагуу татсан гадаад хөрөнгийн хэмжээ 1 тэрбум 50 сая ам долларт хүрсэн нь мөн үеийн 5.4 дахинтай тэнцэж, бодиттойгоор ашигласан гадаад хөрөнгийн хэмжээ 856 тэрбум 800 сая ам долларт хүрч, мөн үеийнхээсээ 80 гаруй хувиар багассан байна.

01-ээс 06-р саруудад Фүжянь мужийн гадаад худалдааны импорт, экспортын нийт хэмжээ нь 598 тэрбум 560 сая юань бол “Бүс ба зам” дагуу улс орон, бүс нутагтай хийсэн импорт, экспортын худалдаа нь үүний 32.6 хувийг эзэлсэн байна.
