solongonews
Төвд, Шанхай, Гирин зэрэг хот, мужид тахлын эсрэг эд материал хандивлав
2022-04-13 16:36
Төвд 4000 гаруй километрын холоос Шанхай, Гирин зэрэг хот мужид тахлын эсрэг эд материал хандивлав

    Өндөр чанартай сарлагийн мах, байгалийн гаралтай ундны ус болон цар тахлын эсрэг бусад материал ачсан галт тэрэг энэ сарын 10-ны өдөр Төвдийн Шигацэ өртөө болон Лхасын баруун өртөөнөөс Шанхай, Гирин зэрэг муж хотыг чиглэв. Энэхүү галт тэрэг нь 4000 гаруй километр замыг туулж, Төвд нутгийн үндэстнүүдийн ард түмний зүрх сэтгэлийг шингээсэн эд материалыг зорьсон газар нь хүргэх болно.

  Мэдээгээр Төвд энэ удаад Шанхайд 100 тонн сарлагийн мах, 3000 тонн байгалийн ундны ус, Гирин мужид 5000 тонн байгалийн гаралтай ундны усыг ар араас нь илгээв.

Шанхай, Гирин муж нь Төвд туслалцаа үзүүлэх холбогдох муж, хотуудын хувьд  удаан хугацааны туршид Төвдэд хүчтэй дэмжлэг үзүүлж, харамгүй тусламж үзүүлсээр ирсэн бөгөөд хоёр муж, хотод тахал гарсан нь Төвд нутгийн үндэстнүүдийн ард түмний зүрх сэтгэлийг нөлөөлж, зовоож байна.

    Төвдийн Өөртөө Засах Орны Худалдааны тэнхим өнгөрсөн хэд хоногт холбогдох хэлтэстэй хамтран ажиллаж, Төвдийн сарлагийн мах үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд болон байгалийн ундны усны гол аж ахуйн нэгжүүдийг түргэн шуурхай эд материал үйлдвэрлэн бэлтгэхийг дэмжиж, мөн тээвэрлэлтийн ажлыг төмөр замын хэлтэстэй уялдуулан зохион байгуулав.

Төвдийн Өөртөө Засах Орны Худалдааны тэнхимийн орлогч дарга Сү Бинь:

- Эхний ээлжийн сарлагийн мах 4-р сарын 12-нд Шанхайд хүрч, байгалийн гаралтай ундны ус 5-7 хоногийн дотор хоёр муж, хотод хүрнэ.  Дараа дараагийн тусламжийн хангамжуудыг ээлж хувааж хүргэх болно.  Эд материалууд нь Төвдийн үндэтнүүдийн ард түмний гүн хайр сэтгэл шингэсэн бөгөөд Шанхай, Жилин хоёрт хүндрэл бэрхшээлийг аль болох хурдан даван туулахад тусална гэж найдаж байна гэж хэллээ.

- Дэмжих  материалыг ачиж, илгээхэд бэлэн байлгахын тулд Төвдийн Өөртөө Засах Орны Худалдааны Тэнхим бидэнтэй хамтран ажиллаж ногоон тээврийн сувгийг нээж, тээврийн хэрэгслийн төрөл бүрийн  тусгай тээврийн төлөвлөгөөг боловсруулж, барааны Тасалбар хүлээн авах ажиллагаа ба ачих, тээвэрлэх үйл явцыг сайжруулж, цаашдын ачих, илгээх ажлын саадгүй урагштай явагдахыг баталсан байна.” гэж Хятадын төмөр замын Хөхнуур-Төвдийн групп ХХК-ийн Лхас хэсгийн Лхасын баруун өртөөний орлогч дарга Ши Рүө хэллээ.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл