solongonews
Хятад улс автомашины зах зээлээ нээлттэй болгож байна
2018-05-03 20:10
Хятад улс автомашины зах зээлээ илүү нээлттэй болгож байна.

Саяхан Хятадын засгийн газар автомашины зах зээлийг нээлттэй болгох иж бүрэн арга хэмжээ авсан нь гаднынхны анхаарлыг  ихэд татаж байна. Тус салбарынхны үзэж байгаагаар, автомашины салбарын нээлттэй  байдлыг өргөтгөх нь олон улсад хөгжлийн асар их боломж нээхийн зэрэгцээ, Хятадын бие даасан брэндүүд хөгжлийн арга хэлбэрээ өөрчлөхөд хүргэж байна.   

Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2018 оны жил тутмын чуулганаар Хятад улс нээлттэй байдлаа өргөжүүлэх тухай мэдэгдсэн  бөгөөд түүнээс хойш холбогдох арга хэмжээнүүдийг идэвхтэй, эрчтэй хэрэгжүүлж эхлээд байна. Ирээдүйд Хятад улс автомашины зах зээлд орох стандартыг улам  чөлөөтэй болгоно гэж Хятадын Аж үйлдвэр, мэдээжүүлэлтийн яамны хэвлэлийн  төлөөлөгч Чэнь Инь хэлсэн юм. 

"2018 онд тусгай зориулалтын автомашины дүрэм, шинэ эрчим хүчний хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн гадаад хөрөнгийн эзлэх хэмжээнд тавьдаг хязгаарлалт зэргийг цуцалж, 2020 он  гэхэд бизнесийн зориулалттай автомашины салбар дахь гадаадын хөрөнгөнд тавьсан хязгаарлалтыг цуцлан, 2022 он гэхэд тусгай зориулалтын автомашины салбар дахь гадаад хөрөнгийн хязгаарлалтыг бүрмөсөн цуцлах төдийгүй "гадаадын нэг аж ахуйн  нэгж Хятад улсын ажил төрлийн нэг салбарт хөрөнгө нийлүүлж байгуулсан аж ахуйн  нэгжийн тоо хоёроос илүүгүй байна" гэсэн тогтоолыг ч хүчингүй болгоно” гэжээ.        

Хятад улс автомашины салбарын нээлттэй байдлыг өргөжүүлж байгаа нь хамтын хөгжил дэвшлийн төлөөх сонголт юм гэж мэргэжилтнүүд үзэж байна. Автомашины салбарын судлаач Жя Шиньгуан хэлэхдээ: "Зарим технологийг бид эзэмшээгүй учраас зарим программыг бид хийж чадахгүй. Шинэ эрчим хүчний автомашины хөгжлийн хувьд бид томоос хүчирхэг өөд шилжих үйл явцдаа байгаа юм. Ивээх үзэл нь чөлөөт өрсөлдөөн бий болгохгүй. Харин нээлттэй байдал өрсөлдөөнийг ахиулж, өрсөлдөөний хүчээр бид өсөн дэвждэг. Энэ цаг мөчид мэдээлэл өгч буй нь  бид өөрчлөлт, нээлттэй байдлыг зориудаар өргөжүүлж, өөрчлөлт, нээлттэй байдлыг улам гүнзгийрүүлэх итгэл зоригийг дэлхий дахинд харуулж байна. "

Тоо  бүртгэлээс үзвэл, Хятадын автомашины борлуулалт 9 жил дараалан дэлхийд тэргүүлж,  борлуулалтын нийт хэмжээ нь Америк, Япон, Герман, Их Британийн зах зээлийн нийт хэмжээнээс их буюу дэлхийн хамгийн том зах зээл болсон юм. Мөн шинэ эрчим хүчний  автомашины борлуулалтын хэмжээ ч 2 жил дараалан дэлхийд тэргүүлжээ. Одоо дэлхийн нэртэй брэндийн автомашины компаниуд бараг бүгдээрээ Хятадад хамтарсан аж ахуйн нэгж байгуулсан ба хөгжлийн сайн хандлагатай байна. Үүний зэрэгцээ Хятадын  үндэсний автомашины компаниуд ч гадаадын зах зээлд орж  байна. 
ДХБ-ын гишүүн болсон 20 жилийн турш, Хятадын автомашины аж үйлдвэр нээлттэй зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд системийн зохих хүчтэй болсон хэмээн тус салбарын зүтгэлтэн цохон тэмдэглэжээ. Хятадын Автомашины солилцооны нийгэмлэгийн нарийн бичгийн даргын орлогч Лүө Лей  хэлэхдээ: Автомашины үйлдвэрлэлийн технологийн хувьд Хятад улс 20 жилийн хичээл зүтгэлээр бие даан зохион бүтээх чадвартай болж, чухал оюуны өмчийн эрхтэй болсон юм. Бие даан зохион бүтээх ихэнх аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүний чанар сайжирсан гэжээ.

Эх сурвалжаас үзвэл, Хятадын Аж үйлдвэр,мэдээлэлжүүлэлтийн яам холбогдох салбарт туслан автомашины импортын гаалийн татварыг бууруулах бодлого боловсруулж байна. Энэ тухай Жя Шиньгуан хэлэхдээ: Импортын гаалийн татварыг бууруулах, хөрөнгө хоршсон аж ахуйн нэгжийн хувьцааны харьцааг чөлөөтэй болгохын хэрээр Хятадын бие даасан оюуны өмчийн эрхтэй  брэндийн автомашины үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд шинэчлэл хийхэд хүргэх болно гэжээ.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл