solongonews
Хятад, Америкийн эрхзүй, хүний эрхийн симпозиум боллоо
2017-11-17 15:38
Хятадын Хүний эрхийн хөгжлийн сан, АНУ-ын Америк Хятадын харилцааны комиссын хамтран зохион байгуулсан Хятад, Америкийн эрхзүй, хүний эрхийн VII симпозиум 11-р сарын 14, 15-нд Нью-Йорк хотод боллоо.

 Хятад, Америк хоёр орны хүний эрх, эрх зүйн салбарын 20 гаруй эрдэмтэн, шүүгч, өмгөөлөгч зэрэг холбогдох мэргэжилтнүүд тус симпозиумд оролцож, "эрх зүйн байгуулалт, хүний эрхийн баталгаа” сэдвээр ярилцсан байна.

Хятадын Хүний эрхийн хөгжлийн сангийн зөвлөлийн даргын орлогч, Хятадын Эрх зүйн нийгэмлэгийн орлогч дарга, Хятадын Улс төр хууль зүйн их сургуулийн захирал Хуан Жинь Хятадын төлөөлөгчдийг ахлан тус симпозиумд оролцжээ. Тэрээр нээлтийн арга хэмжээнд үг хэлж, энэ симпозиум ХКН-ын XIX их хурал амжилттай болсны дараа, АНУ-ын ерөнхийлөгч Трампын Хятадад амжилттай айлчилсан түүхэн чухал цаг мөчид болж байгаагаараа онцлог юм. Хоёр орны засгийн газрын бус байгууллага харилцан хүндэтгэж, адил талаа нэгтгэн, адил бус талаа нөөцлөх үзэл баримтлалын дагуу хүний эрхийн асуудлаар илэн далангүй яриа хэлцэл, солилцоо өрнүүлэх нь Хятад Америкийн харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг ахиулахад идэвхтэй ач холбогдолтой юм гэжээ. Хуан Жинь Хятад улсын хүний эрх, эрх зүйн салбарт олсон шинэ ахиц, шинэ амжилтуудыг танилцуулж, ХКН-ын XIX их хурал цаг үеийг заагласан ач холбогдолтой бөгөөд Хятадын ирээдүйн хөгжлийн сайн сайхан хэтийн төлөвийг зураглаж, Хятадын хүний эрхийн үйл эрхийн хөгжил, хүний эрхийг хуулийн дагуу баталгаажуулахад стратегийн байршуулалт хийсэн байна гэжээ.

Америк, Хятадын харилцааны комиссын дарга Стефен Орлинс хэлэхдээ: Хятад улс сүүлийн жилүүдэд олон салбарт чухал дэвшилт гаргалаа. Америк, Хятадын харилцаа маш чухал юм. Хоёр орны иргэдийн хооронд хүний эрхийн асуудлаар хэлхээ холбоотой байх нь зайлшгүй шаардлагатай бөгөөд хоёр ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд ашигтай юм. Мөн Хятад Америкийн харилцааны хөгжилд шинэ хувь нэмэр оруулах болно гэжээ. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл