solongonews
Хятадын Элчин сайдын яам Бразилын иргэнд хамгийн анхны 10 жилийн олон удаагийн визийг олгожээ
2024-02-21 10:59
Хятадын Элчин сайдын яам Бразилын иргэнд хамгийн анхны 10 жилийн олон удаагийн визийг олгожээ.

      Орон нутгийн цагаар 02-р сарын 19-нд Бразил дахь Хятадын Элчин сайдын яам 10 жилийн хугацаатай олон удаагийн бизнесийн анхны визийг Бразилын иргэн Данни Нето-д голгосон байна.

        2024 оны 01-р сард Хятад, Бразилын гадаад хэргийн сайд нарын түвшинд болсон дөрөв дэх удаагийн иж бүрэн стратегийн яриа хэлэлцээний үеэр хоёр улс “БНХАУ, Бүгд Найрамдах Бразил Улсын Федератив улс хоорондын бизнес, аялал жуулчлал, гэр бүлийн айлчлалын төрөл төрөгсөдтэй уулзах хүмүүст 10 жилийн хугацаатай олон удаагийн виз харилцан олгох тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурсан юм.2024 оны 02-р сарын 19-ний өдрөөс эхлэн хоёр талын эрх бүхий иргэдэд арван жилийн хугацаатай олон удаагийн виз олгохоор шийдсэн байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл