2024 оны 06-р сарын эцсийн байдлаар гадаад валютын нөөцийн хэмжээг тодорхойлсон мэдээллийг Хятадын Гадаад валютын улсын захиргаанаас гаргажээ.2024 оны 06-р сарын эцсийн байдлаар Хятадын гадаад валютын нөөц 3 тэрбум 222 сая ам.доллар болсон нь тавдугаар сарын эцсийнхээс 9.7 тэрбум ам.доллараар буурч, 0.3 хувиар буурсан гэсэн статистик үзүүлэлт гарчээ.
2024 оны 06-р сард томоохон эдийн засгийн бодлого болон хүлээлт, макро эдийн засгийн мэдээлэл болон бусад хүчин зүйлсийн нөлөөгөөр ам.долларын индекс өсч, дэлхийн санхүүгийн хөрөнгийн үнэ ерөнхийдөө өссөн байна.Ханшийн хөрвүүлэлт, хөрөнгийн үнийн өөрчлөлт зэрэг хүчин зүйлсийн нийлбэр нөлөөгөөр гадаад валютын нөөцийн хэмжээ энэ сард буурсан байна.Гэсэн хэдий ч Хятад улсын эдийн засгийн үзүүлэлтүүд үргэлжлэн өсөн сайжирч, өндөр чанартай хөгжил дэвшилтэй байгаа нь гадаад валютын нөөцийн цар хүрээг үндсэндээ тогтвортой байлгахад дэмжлэг үзүүлж байна.
