solongonews
Хятад, Монголын боомтод нефтийн хяналтын анхны талбай бүртгүүллээ
2017-03-22 16:26
Энэхүү талбай нь Хөххотын харьяа боомт болон ӨМӨЗО-ны Хятад, Монголын боомт дээр байгуулагдсан нефтийн хяналтын анхны талбай болно.

Сүүлийн өдрүүдэд Хөххотын боомтын хамаарах газраас Зүүн Хатавч боомтын арилжаа худалдааны компани боомтын хяналтын талбайг бүртгүүлэхийг зөвшөөрч энэхүү талбайг туршилтаар ажиллуулсны дараа ашиглалтад оруулах юм байна.

Энэхүү талбай нь Хөххотын харьяа боомт болон ӨМӨЗО-ны Хятад, Монголын боомт дээр байгуулагдсан анхны нефтийн хяналтын талбай болно.

Зүүн Хатавч боомт нь гол төлөв Монгол Улсаас нефть, хүрэн нүүрс зэргийг оруулдаг бөгөөд Хятадын Зүүн хойд хэсгийн энерги, уурхайн гаралтыг оруулдаг чухал зам юм. Харин энэхүү боомт нь их урт хугацаанд нефтийн хяналтын талбайгүй байснаас нефтийг хянах, шалгах, хадгалах зэрэг ажлыг хийхэд саадтай байжээ. Хөххотын боомтын харьяа газар болох Зүүн Үзэмчин хошууны боомтын орлогч дарга Чан Таоюун хэлэхдээ: - Энэхүү талбай ашиглалтад орвол хилээр орсон нефтийг цаг үргэлж хянах боломжтой болж  импортолсон нефтийн хамгаалалтын дүрэмжиж, аюулгүй байдлыг батлах болжээ. Мөн энэхүү талбай байгуулагдсанаас нефть импортолдог аж ахуй нэгжийн тээврийн зардлыг хэмнэж, тээвэрлэх удааг олон болгохын зэрэгцээ орон нутгаас Хятадын гадаад арилжааны хөгжилд идэвхтэй нөлөө үзүүлэх болно.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : inews.nmgnews.com.
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл