solongonews
Өвөр Монголын Тариалангийн Их Сургуулийг зурав
2018-07-12 17:03
Бээжингийн нэгэн багш Өвөр Монголын Тариалангийн Их Сургуулийг зуржээ.

Саяхан Өвөр Монголын Тариалангийн Их Сургуулийн гар зураг веб сайтаар алдаршсан билээ. Энэхүү зургуудыг 26 настай Бээжин хотын нэгэн багш зурсан байна. Тэрээр өнгөрсөн жил тус сургуульд ирсэн хэдэн өдрийн хугацаандаа сургуулийн үзэмжийг гэрэл зургаар тэмдэглэж үлдээн авсан байна. Бээжиндээ буцсаны дараа авсан гэрэл зургуудаа харан сургуулийн үзэмжийг зуржээ.
- Би Хөххотод 20 хоног байсан. Өдөр нь сургалтад сууж, оройдоо гудамж талбайгаар алхана. Өвөр Монголчууд маш их зочломтгой хүмүүс. Дахин очих боломж олдоно хэмээн найдаж байна.

Найруулагч: С.Саранчимэг
Эх сурвалж : www.northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл