Хос уянга, цаасан хайчилмал хүргэх үйл ажиллагаа болов
2019-01-22 20:59
Хотын ард иргэдэд хос уянга, цаасан хайчилмал хүргэх үйл ажиллагаа болов.
Хотын ард иргэдэд цагаан сарын соёлыг дэлгэрүүлэхээр үүднээс хос уянга бичиж, цаасан хайчилмал хайчилж бэлэглэх үйл ажиллагааг Өвөр Монголын Номын Сан 01-р сарын 20-ны өдөр зохион байгуулав.

Үйл ажиллагааны үеэр Өвөр Монголын Уран Бичлэгийн Нийгэмлэгийн М.Талаа зэрэг уран бичээчид болон Өвөр Монголын Номын Сангийн “Цоморлиг” монгол уран бичлэгийн ангийн багш сурагчид монгол хос уянга бичиж хотын ард иргэдэд сар шинийн бэлэг болгон бэлэглэсэн байна.


Өвөр Монголын Номын Сан хүүхэд багачууддаа зориулан “Цоморлиг” монгол хэлний анги, уран бичлэгийн анги нээж, хүүхэд багачуудын ярьж илэрхийлэх, бичиж зурах авьяас билгийг нь хөгжүүлэх тавцан хангаж байгаа юм.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : СИНЬХУА МОНГОЛ САЙТ
Дэлгэрэнгүй үзэх
