solongonews
Хятадын 4G сүлжээ ашиглагчдын тоо 530 саяыг давлаа
2016-06-22 21:38
4G сүлжээ ашиглагчдын тоо 530 саяд хүрч, Америк, Европын орнуудын 4G ашиглагчдын нийт тоог давсан байна.

Саяхан Аж Үйлдвэр, Мэдээ Мэдээлэлжүүлэлтийн яамны дэд сайд Чэнь Жаошюн: - 2016 оны эхний улиралд Хятадын 4G сүлжээ Хятадын бүх хот, гол суурингуудыг хамарч, 4G сүлжээ ашиглагчдын тоо 530 саяд хүрч, Америк, Европын орнуудын 4G ашиглагчдын нийт тоог давсан гэлээ.

Чэнь Жаошюн 2016 оны Хятадын интернетийн хуралд оролцох үеэр хэлэхдээ, Хятадын 4G сүлжээний суурь станц нийт 2 саяд хүрч, хамгийн том 4G худалдааны сүлжээг бүрдүүлсэн. Энэ оны эхний улиралд Хятадын FTTH-шилэн кабелын порт 390 саяд хүрч, шилэн кабел ашиглагчдын тоо 62.8 хувиар нэмэгдсэн нь Япон, БНСУ-ын дараа орж байна гэлээ.

Хурлаар нийтэлсэн "2016 оны Хятадын интернэт сүлжээний хөгжлийн тайлан"-гаас үзвэл, гар утсаараа интернет ашиглагчдын тоо 619 саяд хүрч, нийт сүлжээ ашиглагчдын 90.1 хувийг эзэлж байна. Ноднин жилийн интернэтийн эдийн засгийн нийт орлого 1.12 их наяд юаньд хүрч, эдийн засагт оруулсан хувь нэмэр нь дээшилсэн байна.

Найруулагч: .
Эх сурвалж : .cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл