solongonews
Дуучин Шагдарын шинэ цомог гарлаа
2016-02-02 17:32
Дуучин Шагдарын шинэ цомог гарлаа.

Сар шинэ ирж байгаа баярт мөчөөр дуучин Шагдарын шинэ цомог “Отрын хөх майхан” сонсогч түмэнтэйгээ золголоо.

“Отрын хөх майхан” гэх цомог нь дуучин Шагдарын гуч гаруй жилийн урлагийн аяны уран бүтээлийнх нь дээж билээ. Уг цомог нь CD, DVD болон монгол дууг хятад хэлээр орчуулсан шингээлт, мөн дуучны “Одод түгэх цаг” нэвтрүүлэгт өгсөн ярилцлага гэх дөрвөн агуулгатай. Цомогт “Дөрвөн настай халиун”, “Сүнжидмаа”, “уянгын тэгэгийн уул” зэрэг дуу ба “Ээж дэлхий”, “Тэмээ минь хөөрхий” гэх зэрэг өөрийнх нь уран бүтээлүүд багтжээ. Онцолж хэлэхэд “Навчмаа хүүхэн”, “Хонгорын бараа”, “Учран золгохын ерөөл” гэх дуунуудыг хятад хэлээр дуулжээ.

“Отрын хөх майхан”-аар ороод нэг гаръя.

“Уянгын тэгэгийн уул”-ыг нь бараалж нэг сууя.

“Усны тунгалаг тамирын гол”-оор зугаалж нэг явъя.

“Учран золгохын ерөөл”-өөр болзол нэг тавья.

Зохиогч: Цолмон
Найруулагч: Урьхан
Эх сурвалж : Солонго сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл