ХКН-ын Өвөр Монголын ажлын зөвлөлөөс 1948 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр “Өвөр Монголын Өөртөө Засах Сонин”-ыг “Өвөр Монголын Өдрийн Сонин” өөрчлөхийн хамт Улаанхотод хэвлэлийг эхлүүлжээ. Ингээд ХКН нь Хятадын цөөн тоот үндэстний оронд хамгийн анх мужийн зэрэглэлийн намын сонинтой болжээ.
1946 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Өвөр Монголын Өөртөө засах хөдөлгөөний холбоо нь Жан Жякөүд “Өвөр Монголын гарагийн сонин”-ыг хятад, монгол хоёр хэлээр гаргаж эхэлжээ. Өвөр Монголын Өөртөө засах хөдөлгөөний холбооны Зүүн Монголын хуваарь холбоо нь 1946 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Вангийн сүмд “Олон түмэн сонин”-ыг хэвлэж эхэлжээ. 1947 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр ӨМӨЗО байгуулагдсанаас “Олон түмэн сонин”-г “Өөртөө Засах Өвөр Монгол” болгон эрхэлжээ.
1950 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Мао Зэдун дарга “Өвөр Монголын Өдрийн Сонин” гэх нэрийг бичиж өгсөн бөгөөд 5 дугаар сарын 15-ны өдрөөс одоо хүртэл энэхүү бичээсийг хэрэглэж байна.
“Өвөр Монголын Өдрийн Сонин” нь хэвлэл эхэлсэн анхны өдрөөс одоог хүртэл нам төрийн бодлогыг сайн сурталчилж, улс төрийн чиглэлээ баримтлан, идэвхтэй шинийг санаачлан, зөв яриа хэлэлцээг удирдсаар байна. “Өвөр Монголын Өдрийн Сонин” нь 2013 оноос эхлэн жил тутам 230 гаруй мянган хувийг хэвлэн тараах болсон бөгөөд намын сонины хэвлэлийн янз хэлбэр, агуулгын шинэчлэлийг баримталснаар нийгэм болон эдийн засгийн сайн үр нөлөөг бүтээжээ. Одоогоор “Өвөр Монголын Өдрийн Сонин” нь интернэтийн их урсгал дунд том дата, ууссан шинэ мэдээллийн хэрэгсэл, үүлэн тавцан зэрэг шинэ технологийг бүрэн ашиглаж байна.
