solongonews
Дэлхийн философийн эрдэм шинжилгээний хурал Хятадад болж байна
2018-08-14 11:00
Олон улсын философийн байгууллагуудын холбоо(FISP)болон Бээжингийн Их Сургууль санаачлан зохион байгуулсан Дэлхийн философийн 24 дэх удаагийн эрдэм шинжилгээний хурал 08 дугаар сарын 13-ны өдөр Бээжин хотод нээгдсэн байна.

Тус хуралд дэлхийн 121 улс орны 6000 гаруй философич,эрдэмтэн судлаачид оролцож байгаа бөгөөд Дэлхийн философийн эрдэм шинжилгээний хурал Ази тивд хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа төдийгүй Хятадад анх удаа зохион байгуулж байгаа явдал болно.

Дэлхийн философийн эрдэм шинжилгээний анхны хурал 1900 онд Франц улсын нийслэл Парис хотод болж байсан бөгөөд өнөөдрийг болтол дэлхийн хамгийн том хэмжээний философийн эрдэм шинжилгээний хурал болоод байгаа юм. Тус хурал нь энэ сарын 13-ны өдрөөс 20-ны өдрийг хүртэл зохион байгуулагдах бол форумын үер тусгай форум, лекц хурал, дугуй ширээний ярилцлага, тусгай уулзалт, оюутны хурал зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах болно.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : thepaper.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл