ӨМӨЗО-ы Зарууд хошууны ойн цагдаа энэ сарын 18-нд Хан ууланд ээлжит жижүүр хийж явахдаа шархадсан шонхор шувуу олжээ. Шувуу нисэж чадахгүй байсан тул ойн цагдаа Тогтохбаяр нар тус газраас хамгийн ойр орших Лүбэй хотын амьтны эмнэлэгт хүргэж өгсөн байна. Рентген шинжилгээгээр шувууны зүүн далавчны дотор талын яс хугарсан нь тогтоогджээ. Харин ялгадсанд хийсэн шинжилгээгээр ямар нэгэн хэвийн бус зүйл илэрсэнгүй. Далавчны хугарлыг эмч оношлохдоо, ан барих гэж өндрөөс доош шунган газардах явцдаа хатуу зүйл мөргөсөн байх магадлалтай хэмээн таамаглажээ.
Хээрийн зэрлэг шонхрыг эмнэлгийн орчинд ажиглаж, орчиндоо дассаных нь дараа буюу энэ сарын 19-нд шархадсан далавчны хэсэгт мэс ажилбар хийсэн нь амжилттай болсон байна. Шарх нь бүрэн эдгэрсний дараа эх байгальд нь буцаана. Шонхор шувуу нь Хятад улсад нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалтай амьтны жагсаалтад ордог.
