solongonews
Гуанжөүгийн 119-р яармаг эхлэв
2016-04-16 10:28
Гуанжөүгийн 119-р яармаг эхлэв.

Энэ сарын 15-нд Гуанжөүгийн 119-р яармаг эхэллээ. Тус яармагт Хятадын гадаад худалдааны аж ахуйн нэгжүүд, жижиг дунд аж ахуйн нэгжүүд маш идэвхтэй оролцож, олон улсад өрсөлдөх хүчин чадлаа харуулж байна. 

Яармагийн төлөөлөгч Шюй Биний танилцуулснаар, сүүлийн жилүүдэд Гуанжөүгийн яармагийг жилд 2 удаа зохион байгуулж байгаа бөгөөд удаа бүр дотоодын 24 мянга гаруй аж ахуйн нэгж оролцож байгаагаас 90 гаруй хувь нь жижиг дунд аж ахуйн нэгж юм байна.


Дэлхийн худалдааны нэг чухал индэр болсон Гуанжөүгийн яармаг дотоодын жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд олон улсын зах зээлд өрсөлдөх таатай боломжийг олгож байгаа юм. 

Найруулагч: Б.ТУЯА
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл