Хятадын Статистикийн үндэсний газар 07-р сарын 16-нд нийтэлсэн тоо баримтаас харахад энэ оны хоёрдугаар улиралд Хятадын ДНБ өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.2 хувиар нэмэгдэж, нэгдүгээр улирлынхаас 6.8 хувиар буурчээ. Хоёрдугаар улиралд Хятад улс үйлдвэрлэлээ хүч тавин сэргээснээр эдийн засгийн өсөлт хасах үзүүлэлтээсээ гарчээ.
Хятадын эдийн засаг сэргэж байгаа нь Хятад улс дотооддоо КОВИД-19-ийн халдварыг хяналтдаа үр ашигтай авсантай шууд холбоотой юм. Гэвч олон улсад КОВИД-19-ийн халдвар газар авч, дэлхийн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг орхиж болохгүй бөгөөд өнөөгийн нөхцөлд дэлхийн эдийн засагт түлхэц өгөх нь нэн чухал болоод байна.
Олон улсын валютын сангийн 06-р сард нийтэлсэн Дэлхийн банк санхүүгийн тогтвортой байдлын тухай тайландаа 2020 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн тухай төсөөллийг ихээр бууруулсан байна. Энэ нь КОВИД-19-ийн хэрэглээнд үзүүлэх сөрөг нөлөөг гүнзгий бодолцсоны үр дүн юм. Уг байгууллагын төсөөллөөр энэ онд дэлхийн эдийн засаг 4.9 хувиар хумигдаж, Хятад улсын эдийн засаг харин 1 хувиар нэмэгдэн, дэлхийн гол болох эдийн засгийн цогцуудаас цорын ганц эерэг өсөлттэй орон болох юм байна.
Тайланд, 2020 онд хөгжингүй эдийн засгийн цогц тэрчлэн шинэ тулгар хөгжиж буй эдийн засгийн цогцуудын эдийн засаг бүгд ноцтой уналтад орох болно. Үүнд хөгжингүй эдийн засгийн цогцын эдийн засаг 8 хувиар, шинэ тулгар хөгжиж байгаа эдийн засгийн цогцын эдийн засаг 3 хувиар тус тус хумигдаж, Хятад улсыг оролцуулахгүйгээр шинэ тулгар хөгжиж буй эдийн засгийн цогцын эдийн засаг 5 хувиар хумигдах болно. Дэлхийн эдийн засагт, ялангуяа шинэ тулгар хөгжиж буй эдийн засгийн цогцод Хятад улсын үзүүлж байгаа хувь нэмрийг үүнээс олж харж болно гэжээ.
Гурван жил дараалан бараа бүтээгдэхүүний худалдааны хэмжээгээрээ дэлхийд тэргүүлсэн орны хувьд гадаад худалдаа нь Хятадын эдийн засгийн өсөлтийн чухал хөдөлгөгч хүч болох юм. Хятадын Гаалийн ерөнхий газрын хамгийн сүүлчийн бүртгэлээр, 06-р сард Хятад улсын экспорт, импорт ноднингийн мөн үеийнхээс тусбүр 4.3, 6.2 хувиар нэмэгдсэн байна.
Хятад улс бусад улс орнуудын цар тахалтай тэмцэхэд нааштай тусламж үзүүлэн, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг идэвхтэй дэмжсэн юм. Тухайлбал Хятад-Европын галт тэрэг зэрэг эх хуурайн ложистик тээвэр чухал үйлдэл үзүүлсэн байна. Энэ оны эхний хагаст Хятад-Европын галт тэрэгний 5122 цуваа аялж, зөвхөн 06-р сар гэхэд 1169 галт тэрэг Хятад Европын хооронд тээвэрлэлт хийжээ.
06-р сарын эцсээр Францын Парист хүрсэн галт тэргэнд нийт 10 сая еврогийн өртөг бүхий 20 сая ширхэг амны хаалт, 4500 бээлий зэрэг халдварын эсрэг эд бодис багтсан байна.
Халдварыг үр ашигтай тогтоон барьж, эдийн засгаа сэргээж эхэлснээр гадаад худалдаа ч амьжиргааны эрч хүчтэй болсон байна. 2020 онд Хятад улс дэлхийн эдийн засгийн хамгийн том хөдөлгөгч хүч байх нь дамжиггүй юм.
