solongonews
​Долоодугаар сарын 01-нээс гаалийн татварыг бууруулна
2018-07-02 11:06
​Долоодугаар сарын 01-нээс гаалийн татварыг бууруулна.


БНХАУ  07-р сарын 01-ээс эхлэн импортын зарим барааны гаалийн татварыг бууруулна. Үүнд автомашины импортын татвар, өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүний гаалийн татвар багтсан байна. Гаалийн татварыг бууруулах нь ард иргэдэд ашигтай төдийгүй аж ахуйн нэгжүүд хөгжлийн хэлбэрээ өөрчлөн сайжруулахад тустай. Мөн дэлхийн зах зээл ч үүний үр шимийг хүртэх болно гэж шинжээчид үзэж байна.
 
БНХАУ 07-р сарын 01-нээс эхэлж импортоор оруулах автомашины гаалийн татварыг бууруулна. Татварын хэмжээ нь 25, 20 хувь байсан автомашины гаалийн татварыг 15 хувьд хүргэж, татварыг бууруулсан хэмжээ тус бүр 40,  25 хувьд хүрнэ. Автомашины сэлбэг хэрэгслийн гаалийн татварыг 6 хувь болгосон нь дунджаар 46 хувиар бууруулсан үзүүлэлт юм. Автомашин салбарын шинжээч Ван Люшэн хэлэхдээ: “Автомашины гаалийн татварыг 15 хувьд хүргэсэн ч тус салбарт үндсэндээ өөрчлөлт гарахгүй. Зарим импортын автомашины тоо нэмэгдэж магадгүй боловч гол нь дотоодод үйлдвэрлэсэн автомашин зах зээлийн гол хүчин болно” гэжээ.
 Хятад улс өдөр тутмын хэрэглээний импортын бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг бууруулахаар байна, энэ нь ард иргэдийнхээ олон талт эрэлт хэрэгцээг хангах юм. Сарантуяа
 

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл