Хятадын Үндэсний Статистикийн Товчооны Үйлчилгээний Аж Үйлдвэрийн Судалгааны Төв, Хятадын Логистик, Худалдан авалтын Холбоо саяхан нийтэлсэн тоо баримтаас үзвэл 2021 оны 12-р сард Хятадын үйлдвэрлэлийн худалдан авалтын менежерийн индекс (PMI) 50.3 хувь болж, 11-р сараас 0.2 пунктээр өсөн, босго хэмжээнээс өндөр болж, аж үйлдвэрийн салбарын өсөлтийн түвшин үргэлжлэн дээшилж байна.
Үндэсний статистикийн газрын Үйлчилгээний аж үйлдвэрийн судалгааны төвийн ахлах статистикч Жао Чинхэ5
- Нийлүүлэлтийг баталгаажуулж, үнийг тогтворжуулах, аж ахуйн нэгжүүдэд хүндрэлээс гарахад тус дөхөм үзүүлэх зэрэг эдийн засгийн хөгжлийн тогтвортой бодлого хэрэгжүүлснээр зарим бараа бүтээгдэхүүний үнэ мэдэгдэхүйц буурч, аж ахуйн нэгжүүдийн зардлын дарамт багасч үйлдвэрлэлийн өсөлтийн түвшин хоёр сар дараалан дээшилэв.
- Аж үйлдвэрийн салбарын PMI 12-р сард 50.3 болж, өмнөх үзүүлэлтээс 0.20 пунктээр өсөж, хоёр сар дараалан хөгжил цэцэглэлт, бууралтын шугамаас дээгүүр байгаа нь Хятад улсын боловсруулах аж үйлдвэр тэлэх төлөвтэй байгааг харуулж байна гэж Ин Да үнэт цаасны судалгааны хүрээлэнгийн захирал Жэн Хөүчэн хэлэв.
Тоо баримтаас харахад үйлдвэрлэл үргэлжлэн тэлсээр байна. Үйлдвэрлэлийн индекс 51.4 хувьтай байгаа нь 11-р сараас 0.6 пунктээр буурсан боловч босго хэмжээнээс өндөр байгаа нь боловсруулах аж үйлдвэрийн салбарын өсөлт үргэлжлэн өссөөр байгааг харуулж байна. Шинэ захиалгын индекс 49.7 хувь байсан нь 11-р сараас 0.3 пунктээр илүү байгаа бөгөөд хоёр сар дараалан дээшилж байгаа юм. Үнийн индекс үргэлжлэн буурч байна.
Салбарын үүднээс авч үзвэл өндөр технологийн үйлдвэрлэл хурдацтай өсөлтийг хадгалсаар байна. Өндөр технологийн үйлдвэрлэл, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, өргөн хэрэглээний барааны салбарын PMI тус бүр 54.0 хувь, 51.6 хувь, 51.1хувь байсан нь босго хэмжээнээс өндөр хэвээр байж, салбарууд үргэлжлэн тэлэх хэмжээгээ баталсаар байна. Эрчим хүч их хэрэглэдэг үйлдвэрүүдийн PMI индекс 48.7 хувь болж, 11-р сараас 1.3 пунктээр өсөн, эдийн засгийн түвшин доогуур түвшнээсээ сэргэсэн байна. Үүнд өндөр технологийн аж үйлдвэрийн шинэ захиалгын индекс 56.1 хувь, ажилчдын индекс 51.7 хувь болж, 11-р сараас 2.9 ба 1.1 пунктээр өссөн байна. Өндөр технологийн үйлдвэрлэлийн зах зээлийн эрэлт хурдацтай өссөөр байж, ажил эрхлэлтийн хэмжээ тасралтгүй нэмэгдэн, салбарын хөгжлийн хандлага сайжирсан.
Жэн Хүчэн мөн:
- Төсвийн бодлого нь зах зээлд оролцогчдод зориулсан татвар, хураамжийн шинэ хөнгөлөлтийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, жижиг, дунд, бичил аж ахуйн нэгж, хувь хүн үйлдвэр, худалдааны өрхүүдийн ачааллыг бууруулж, хүндрэл бэрхшээлийг хөнгөвчилж, мөнгөний бодлогоор бодит эдийн засгийг санхүүжүүлэх дэмжлэг нэмэгдүүлэн, жижиг, дунд, бичил үйлдвэрийн санхүүжилтийг нэмэгдүүлэхийг дэмжиж, өргөтгөх ба үнийн бууруулна.
Everbright Securities-ийн гүйцэтгэх захирал, ахлах макро эдийн засагч Гао Рүйдүн хэлэхдээ, жижиг бизнесүүдэд тулгарч буй одоогийн үйл ажиллагааны дарамт харьцангуй өндөр хэвээр байна. Дараагийн шатанд бид жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих нарийн ширийнийг үргэлжлүүлэн нэмэгдүүлж, мөнгөний бодлогын дунд зэргийн сул орчинг барьж, эдийн засгийг тогтвортой сэргээхэд туслах хэрэгтэй гэж илэрхийлэв.
