Хятадын Зам Тээврийн Шинжлэх Ухааны Академиас 13-ны өдөр гаргасан Хятадын 11-р сарын тээврийн үйлдвэрлэлийн индексээс үзэхэд Хятадын эдийн засгийн үйл ажиллагаа аажмаар хэвийн байдалдаа орсноор 11-р сарын Хятадын тээврийн үйлдвэрлэлийн индекс үндсэндээ тогтвортой, 173.6 нэгжид хүрчээ. Ачаа тээврийн индекс хурдацтай өссөн бол зорчигчдын индекс сэргэсээр байна.
Бүтцийн хувьд ачаа тээврийн индекс хурдацтай өсөлтийн эрчээ хэвээр хадгалж, долоон сар дараалан эерэг өсөлтөд хүрчээ. Зорчигч тээврийн индекс 126.9 нэгж болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 24.5%-иар буурсан байна. Өдгөө Хятадад цар тахлын халдвар үе үе гарч байгаа нь олон нийтийн аялалд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна.
Хятадын тээврийн үйлдвэрлэлийн индексийг төмөр зам, хурдны зам, усан зам, иргэний агаарын тээврийн зорчигч, ачаа тээврийн үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэж нэгтгэсэн бөгөөд тээврийн салбарын ерөнхий үйл ажиллагааг цогцоор нь харуулсан юм. Энэхүү индекс нь иж бүрэн индекс, зорчигч ба ачааны хоёр дэд индексээс бүрджээ.
