solongonews
Хятад улсын валютын нөөцийн хэмжээ 3101.7 тэрбум ам.долларт хүрэв
2020-06-08 15:14
04-р сарын эцсээс 10.2 тэрбум ам.доллар буюу 0.3% -иар нэмэгдсэн байна.

Зургаадугаар сарын 07-нд Гадаад валютын үндэсний удирдлагын газар 2020 оны 05-р сард Хятадын гадаад валютын нөөцийн тоо хэмжээг нийтэлсэн байна. Энэхүү тоо бүртгэлд харуулснаар, 2020 оны 05-р сарын эцэс хүртэлх байдлаар, Хятадын гадаад валютын нөөц 3101.7 тэрбум ам.доллар байсан нь 04-р сарын эцсээс 10.2 тэрбум ам.доллар буюу 0.3% -иар нэмэгдсэн байна.

05-р сард Хятадын гадаад валютын зах зээл тогтвортой үйл ажиллагаа явуулж, гадаад валютын эрэлт хэрэгцээ үндсэндээ тэнцвэртэй болов. Олон улсын санхүүгийн зах зээл дээр ам долларын индекс бага зэрэг буурсан нь голцуу томоохон орнуудын хөрөнгийн үнэ зохих хэмжээд өссөнтэй холбоотой юм. Валютын ханшийн тооцоо, хөрөнгийн үнийн өөрчлөлт зэрэг хүчин зүйлийн улмаас тус сарын гадаад валютын нөөцийн хэмжээ бага зэрэг өссөн байна. 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл