Хөх мөрний аж ахуйн бүс дагуух муж хотынхон улс орны бодлогын хөгжлийн боломжийг ашиглан улсын дотоодын үндсэн байдалдаа суурилж, дэлхийд Хөх мөрний аж ахуйн бүсийн гадагш нээлт хийх шинэ тогтцыг бий болгов. Ялангуяа, гадагш хандсан үйлчилгээний аж үйлдвэр, гадаадад хөрөнгө оруулж хамтран ажиллах зэрэг цар хүрээнд олон амжилт гаргасан байна.
Гадагш хандуулсан үйлчилгээний төвлөрсөн газар орон
“Энэ оны эхний улиралд Хөх мөрний аж ахуйн бүс дагуух муж, хотын гадаадын үйлчилгээний төслийг гүйцэтгэх зардал ойролцоогоор 54.8 тэрбум юаньд хүрч, бүх хятадын хэмжээний 62.5 хувийг эзэлнэ. ”Тавдугаар сарын 6-ний өдөр арилжаа худалдааны яамны үйлчилгээний арилжаа, арилжаа худалдааны үйлчилгээний салбарын дарга Чю Лишинь “Эдийн засгийн өдрийн сонин”-д сурвалжилга өгөхдөө:
- Хөх мөрний аж ахуйн бүс нь нэгэнт хятад улсын үйлчилгээний гадагш даалгаж өгөх үйлдвэрийн төвлөрсөн хэмжээгээрээ хамгийн их газар орон болж, Шанхай, Жянсү, Жэжян зэрэг Хөх мөрний гурвалжин хойгоор тэргүүлүүлж, Хөх мөрний дунд, дээд урсгалын муж, хотын түргэн хөгжилтэй аж үйлдвэрийн салбарт түшиглэж байна гэж ярилаа.
Сүүлийн жилүүдэд Хятад Улсын Хөх мөрний аж ахуйн бүсийн дагуух олон арван мэргэжлийн боловсон хүчин, боловсронгуй зам тээвэрлэлт зэрэг давуу талаа бүрэн ашиглаж, хүчирхэг эдийн засагтаа түшиглэж байна. Түүнчлэн Олон улсын үйлчилгээний салбарын шилжилтийн чиг хандлагын дагуу үйлчилгээний гадагш даалгаж өгөх аж үйлдвэрийн салбарыг түлхүү хөгжүүлсэн байна. 2009, 2010 онд хятадын төрийн зөвлөлөөс албан ёсоор хятадын улсын гадаадын төслийг хариуцах үйлчилгээний 21 үлгэр жишээ хотыг хүлээн зөвшөөрсөн байна. Үүний дотор 11 нь Хөх мөрний аж ахуйн бүсэд оршдог. Сүүлийн жилүүдэд төрийн зөвлөлөөс бүх хятадын хэмжээнд шинээр нэмэгдсэн гадаадын төслийг хариуцах үйлчилгээний 10 үлгэр жишээ хот нэмэхээр хүлээн зөвшөөрсөн. Ингэснээр Хөх мөрний эдийн засгийн бүсийн үйлчилгээний гадагш даалгаж өгсөн үлгэр жишээ хотын тоо 14 хүртэл нэмэгджээ.
Өдгөө АНУ, Европын холбоо, Хятадын Хонгконг болон Япон бол Хөх мөрний аж ахуйн бүсийн дагуух муж хотын гол даалгаж өгөх зах зээл билээ. Энэ оны эхний улиралд гадагшаа хэрэгжүүлэхэд зориулалттай хөрөнгө зардал нь Хөх мөрний эдийн засгийн бүсийн гадагш даалгаж өгөх төслийн 60 хувийг эзэлж буй. Улсын “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын хэрэгжилтийн явцад Хөх мөрний эдийн засгийн бүсийн дагуух муж хот нь “Нэг бүс нэг зам”-ын дагуух улс орны үйлчилгээний гадагш даалгаж өгөхөд зарцуулсан хөрөнгө найман тэрбум юань байв. Энэ нь нийт хэмжээгээр барагцаалбал бүх хятадын 15 хувийг эзэлж байгаа юм. Үүнд, Зүүн Өмнөд Азийн улс орны үйлчилгээний гадагш даалгаж өгөхөд зарцуулагдах хөрөнгийн хэмжээ таван тэрбум орчим юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 12 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүнээс гадна, Хөх мөрний эдийн засгийн бүс дагуух муж хот нь олон улс орнуудын зэрэглэлийн аж ахуйн мэргэжлийн боловсруулан хөгжүүлэх бүс, дэвшилтэт мэргэжлийн боловсруулан хөгжүүлэх бүс ба төрөл бүрийн программ хангамжийн парк бүс цуглуулж, мэдээ мэдээллийн технологийг гадагш даалгаж өгөх ажлыг хөгжүүлэхэд гол тавцан болж өгч байна. Энэ оны эхний улиралд Хөх мөрний аж ахуйн бүсийн дагуу муж, хотын гадаадын мэдээлэл техникийн төслийг хариуцажж хийхэд гүйцэтгэх хөрөнгө 32 тэрбум юаньд хүрсэн байна. Энэ нь ойролцоогоор бүх хятадын хэмжээний 60 хувийг эзэлж буй. гадаадын мэдээлэл техникийн мэргэжлийн төслөөр дамжин хятадын аж ахуйн нэгжээс софт программаа судлан боловсруулах болон мэргэжлийн үйлчилгээний хэр түвшинг дээшлүүлэхийг дэмжиж, аж үйлдвэрийн бүтцийг сайжруулан шинэчлэх ажлыг ахиулсан байна. .
Чю Лишинь илэрхийлэхдээ:
- Үйлчилгээний гадагш даалгаж өгөх аж үйлдвэр бол орчин үеийн үйлчилгээний салбарын чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Мэргэжлийн өндөр түвшинд нэмэлт өртөг ихтэй, эх баялгийн хорогдлоор харьцангуй бага, хөдөлмөр эрхлэлтийг ахиулах зэрэг онцлогтой юм. Үйлчилгээний гадагш даалгаж өгөх аж үйлдвэрийг түргэн хөгжүүлэх нь Хятадын аж ахуйн бүтцийг тохируулах, аж үйлдвэрээ шинэчилж сайжруулах, олон нийтийн бизнес эрхлэлт, түмэн олноороо инновац шинийг санаачлахад ихээхэн ач холбогдолтой. Хэдийгээр улсын дотоод, гадаадын нарийн будлиантай асуудлууд тулгарч байгаа ч Хөх мөрний аж ахуйн бүсийн дагуу муж хотынхны үйлчилгээний салбарын гадагш даалгаж өгөх аж үйлдвэр тогтвортой байдлаа хадгална. Түүнчлэн харьцангуй түргэн хөгжлийг баталж, тогтвортой өсөлт, бүтцийн зохицуулалт, иргэдийн амьдралд ашиг хүртээх талаар асар их хувь нэмэр оруулсан юм .
Гадаад дахь шууд хөрөнгө оруулалт огцом нэмэгдлээ
Энэ оны эхний улиралд Хөх мөрний аж ахуйн бүсийн дагуух 11 муж хотын гадаад санхүүгийн төрлийн бус шууд хөрөнгө оруулалт огцом өсчээ. Нийт хэмжээ нь 15.42 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 210.3 хувиар нэмэгдсэн ба бүх хятадын гадаад хөрөнгө оруулалтын нийт хэмжээний 40 хувийг эзэлсэн байна. “Шанхай, Жэжян, Си Чуань, Жянши, Чүнчин, Хэбэй зэрэг газраас гадаадад хөрөнгө оруулалтын өсөлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс бүр хоёр дахин илүү нэмэгдсэн байна” гэж Хятадын Худалдааны яамны гадаадад хөрөнгө оруулалт, аж ахуйн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Лю Жюнь энэхүү үзэгдлийг судалж шинжлэх үеэр илэрхийлэв.
Одоо нэгэнтээ Шанхай хотоор ахлуулсан Хөх мөрний аж ахуйн бүсэд бүх газар орныхон хөрөнгө оруулж хамтран ажилласан байдал нэгэнт бий болсон байна.
Шанхай хотоор жишээлэхэд энэ оны эхний улиралд Шанхай хотын аж ахуйн нэгжийн гадаадад хөрөнгө оруулсан хэмжээ 7.99 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 3.4 дахин нэмэгдэж, ижил хугацаанд бүх хятадын гадаадад хөрөнгө оруулсан нийт хэмжээний 19.9 хувийг эзэлж байгаа юм. Ингэснээр бүх хятадын нийт муж орон хотын нэгдүгээр байранд жагссан байна. Тийнхүү өөрийгөө “Гадагш гаргах”-ын зэрэгцээ Шанхай хот гадаадад хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны цар хүрээний зууч үйлчилгээ, хөрөнгө оруулалтыг ахиулах, зах зээлийг нээх зэрэг талаар Хөх мөрний аж ахуйн бүсийн дагуу муж хотын аж ахуйн нэгжид идэвхтэй дэмжлэг, үйлчилгээ үзүүлэн Хөх мөрний аж ахуйн бүсийн аж ахуйн нэгжүүдийг дайчлан хамтдаа “Гадагш гарсан” байна.
Зуучлах үйлчилгээний цар хүрээнд Шанхай хот олон улсын зуучлалын байгууллагын төвлөрсөн давуу талыг ашиглан Хөх мөрний аж ахуйн бүсийн аж ахуйн нэгжид олон улсын чанартай тусгай зуучлах үйлчилгээг идэвхтэй үзүүлсэн байна. Жишээлбэл, “Жянши мужийн гадаадад гарсан аж ахуйн нэгжийн стратеги бодлогын хамтын ажиллагааны холбоо”-нд 20 гаруй тусгай үйлчилгээний байгууллагыг анхны бүрэлдэхүүн гишүүн болгохоор танилцуулж, тухайн газрын аж ахуйн нэгжийг “Гадаадад гарах”-д дэмжлэг туслалцаа болж, үйлчилгээ үзүүлсэн байна.
Хөрөнгө оруулалтыг ахиулах цар хүрээнд бүх хятадын өнцөг бүлангаас Шанхай хотод суугаа арилжаа худалдааны хөрөнгө оруулалтыг ахиулах байгууллагын үйлчилгээг сайжруулж, ажлын эрчмээ нэмэгдүүлсэн. Жишээлбэл, Шанхай хотод суугаа Австралийн хөрөнгө оруулалтыг ахиулах байгууллагын үйл ажиллагааг дэмжиж, Хятадын Нанжин, Ханжөү, Хэфэй, Ү Хан, Чанша, Чүнчин зэрэг газарт хүрч Хятад, Австралийн чөлөөт худалдааны гэрээ хэлэлцээрийг ухуулан сурталчилна. Түүнчлэн гадаадад хөрөнгө оруулахад туслах стратеги бодлого зэргийг тайлбарлах юм. Англи — Хятадын арилжаа худалдааны зөвлөл нь Хятадын Ү Хан, Чанша, Нанжин, Чэндү зэрэг газар орноор хүрч хэрхэн гадаадад хөрөнгө оруулах тухай онолын ярилцлага өрнүүлэхийг дэмжинэ.
Шанхай хотын талаас зах зээлийн цар хүрээг өргөжүүлэхэд Сичуань зэрэг муж хотын Засгийн газартай гэрээ хэлэлцээр тогтоохоор дамжин бусад муж, хотын аж ахуйн нэгжүүдийг гадаадад гаргахыг урамшуулсан байна. Жишээлбэл, Шанхай хотын Ми Ао Лань Тэ худалдааны явдлын үзэсгэлэнгийн компани нь өөрсдийн байгуулсан аж ахуй арилжаа худалдааны ерөнхийлсөн чанартай ажиллах тавцангаа ашиглан Хятадын Жэжян, Анхуй, Жянши, Жянсү муж хотын аж ахуйн нэгжийг дайчилж, Польш, Турк, Египет, Йордан, Казакстан, Энэтхэг, Арабын нэгдсэн Эмират улс зэрэг “Нэг бүс нэг зам”-ын дагуу улс орны зах зээлийг нээх боломжтой.
