2017 оны Торгоны замын аж ахуйн бүсийн Монгол Улсын бүтээгдэхүүний үзэсгэлэн 8 дугаар сарын 11-ний өдрөөс 15-ны өдрийг хүртэл Өвөр Монголын Баяннуур хотын төв Линьхэ хотноо амжилттай явагдсан байна .

Хятад, Монгол хоёр улс бол найрсаг хөрш бөгөөд сайн түнш болох юм. Өдгөө Хятад, Монголын нөхөрсөг харьцаа түүхийн хамгийн сайн зе шатандаа дэвшин орсон цаг үе болно. Удаан хугацааны нөхөрсөг харилцааны дунд Хятад, Монгол хоёр улс улс төр, аж ахуй, соёлын солилцооны тал дээр бүгд харилцан итгэлцсэн бодлогын түнш болж хөгжин, Хятад улс нь Монголын хамгийн их арилжаа худалдааны түнш бөгөөд хамгийн том хөрөнгө оруулагч улс болсоор ирсэн байна. Энэ удаад Баяннуур хот хоёр талын хоорондох аж ахуй арилжааны харилцаагаа улам нэг алхам өргөтгөж, “тал нутгийн торгоны замыг хамтдаа цогцлон байгуулах” ашигтай аз тохиолын дагуу, хоёр улсын хоорондох нөхөрсөг харьцаагаа цаашид бататгаж, цаашдын аж ахуй , соёлын солилцоо ба хамтралцаагаа чанхатган, Хятад Монголын таваарын солилцооны хөгжилтийг улам нэг алхам ахиулах үүднээс тус удаагийн бүтээгдэхүүний үзэсгэлэнг эрхлэн зохион байгуулсан байна. Ялангуяа, “Тал нутгийн торгоны замыг хамтдаа цогцлоон байгуулах", түүний тухай дэлхий нийтийн чанартай таваарын ба соёлын солилцоог өргөнөөр өрнүүлж, хамтдаа хөгжих нь "Европ, Азийн хамтарсан цогцтой холбоолон, Хятад , Монгол, Оросын аж ахуйн бүстэй уялдан нэгдэх”-д чухал хувь нэмэр үзүүлж байгаа явдал болохоор үл барам Монгол үндэстний өвөрмөц соёлоо уламжлан хөгжүүлэх, хоёр улсын хоорондох нөхөрсөг харилцаагаа улам нэг алхам чангатгаж, аж ахуй, соёлын солилцоогоо цаашид ахиулах бүтэмжтэй арга хэмжээ болно.

Энэ нь мөн Монгол Улсын бүтээгдэхүүний борлуулалтыг цаашид өргөжүүлж, үндэстний онцлогтой бүтээгдэхүүний эдлэл хэрэгслийг олон нийтэд ухуулан сурталчлах нэгэн удаагийн маш сайн тохиол болсон байна .

Энэ удаад Монгол Улсын 30 гаруй аж ахуйн нэгжийн нийт 100 гаруй төрөл зүйлийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанд оролцож, засал чимэглэлийн зүйлс, хивс, алт мөнгөн эдлэл, цагаан идээ, ноос ноолуурын бүтээгдэхүүн, арьс ширэн бүтээгдэхүүн, онцлогт хүнсний зүйлээр голлон хотын иргэдийн таашаалд онцгой хүрч, олон арван худалдан авагчдын анхаарлыг татсан байна.


