"Европын ирээдүйн чуулган"-ы Гүйцэтгэх зөвлөл мөн өдөр Брюссель хотод хэвлэлийн бага хурал зохион байгуулж, "Европын ирээдүйн чуулган" дижитал платформыг ажиллуулж эхэлснээ зарласан юм. Европын Комиссоос гаргасан мэдэгдэлд дурдсанаар энэхүү платформ нь 24 хэл дээр байдаг бөгөөд ЕХ-ны гишүүн орнуудын иргэд цаг уурын өөрчлөлт ба хүрээлэн буй орчин, эрүүл мэнд, дижитал өөрчлөлт, соёл, боловсрол зэрэг сэдвийн эргэн тойронд онлайнаар санал, бодлоо хуваалцах боломжтой бөгөөд улмаар ЕХ-ны бодлого боловсруулалт, ирээдүйн хөгжлийн чиглэлийг эзэмшихэд нь туслах боломжтой гэжээ.
Энэхүү платформ нь ЕХ-ны гишүүн орнуудын иргэдэд нээлттэй төдийгүй ЕХ-ны байгууллагууд, гишүүн орнуудын парламент, орон нутгийн засаг захиргаа, нийгмийн бүлгүүд ч оролцож болно. Үүний зэрэгцээ платформ нь хэрэглэгчдийн хувийн нууцыг бүрэн хүндэтгэж, дижитал хамгааллын талаарх ЕХ-ны дүрэм журмыг дагаж мөрдөх болно.
Европын парламентын дарга Сассоли хэлэхдээ:
- Тус платформ бол иргэдэд Европын ирээдүйн үйл явцад оролцож, санал бодлоо илэрхийлэх боломжийг олгодог чухал хэрэгсэл юм. Тэдний дуу хоолой бидэнд сонсогдож, шийдвэр гаргахад тодорхой үүрэг гүйцэтгэх болно гэжээ.
