solongonews
Манжуурын олон улсын форум- III болон Талын торгоны замын форум боллоо
2017-12-25 23:17
Манжуурын олон улсын форум- III болон Талын торгоны замын форум албан ёсоор зохион байгуулагдлаа.

“Нэг бүс нэг зам”- Талын торгоны замын бүтээн байгуулалтаар гол сэдэв болгосон Манжуурын олон улсын форум- III болон Талын торгоны замын форум 12  дугаар сарын 24-нд албан ёсоор зохион байгуулагдлаа.  

БНХАУ, ОХУ, Монгол Улсын холбогдох судалгааны байгууллагын эрдэмтэн мэргэд, судлаачид, их дээд сургуулиудын хүндэт зочид, гурван орны бизнесменүүд нэгэн дор хуран цуглаж, “Нэг бүс нэг зам” санаачилгын Талын торгоны замын бүтээн байгуулалтын тухай санал бодлоо чөлөөтэй солилцлоо.  

Манжуур хот нь энэ удаагийн форумыг тохиолдуулан Орос, Монгол зэрэг хөрш оронтой бодит хамтын ажиллагааг өрнүүлж, хамтын ашиг, Талын торгоны замын шинэ хуудсыг бичиж, Хятад, Монгол, Орос гурван орны цэцэглэн хөгжих гэгээн саруул ирээдүйг цогцлон байгуулахад зорилго тавьсан байна.

Зохиогч: Бэлтгэсэн: Т.БУЯНХИШИГ
Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл