solongonews
Нэг цонхны үйлчилгээ үзүүлнэ
2018-04-28 16:39
Өвөр Монгол паспорт болон бусад цагаачлалын бичиг баримтуудыг олгоход нэг цонхны үйлчилгээ үзүүлнэ

ӨМӨЗО-ы хилээр орох гарах хяналтын товчооноос 04-р сарын 26-ны өдөр сурвалжлагч мэдээлэхдээ, 05 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Өвөр Монгол паспорт зэрэг хилээр орж гарах бичиг баримтын гар гүйцэтгэлийн ажлыг нэг цонхны үйлчилгээгээр гүйцэтгэх дүрмийг хэрэгжүүлнэ. Паспорт гаргуулахад шаардагдах зураг, хурууны хээ оруулах, өргөдөл гаргах, хүснэгт бөглөн тушаах, биеэр шалгах, төлбөр тушаах зэргийг адил бус цагт, адил бус газарт гүйцэтгэдэг байсан гар гүйцэтгэлийг бүгдийг нэг цонхон дээр гүйцэтгэх боломжтой боллоо. Үүнээс гадна дараах өөрчлөлтүүд нь иргэдэд таатай нөхцөл боломжийг хангах болно.

Саадгүй зам: Хил гарч хуралд оролцох, хэлэлцээр хийх, гэрээ байгуулах, гадаадад суралцахаар гарах хүмүүсийн бүртгүүлэх цаг нь ойртсон, үнэмлэхээ гээж орхисон зэрэг тохиолдолд яаралтай цонхоор үйлчилгээ үзүүлнэ.

Амралтын өдөр гүйцэтгэх: Албан ажилтай иргэдэд зориулан бямба гараг буюу баяр дурсгалын өдөр цаг сунган ажиллах, оргил үеийг зөрүүлэн гүйцэтгэх зэрэг үйлчилгээ үзүүлнэ.

Муж дамнан гүйцэтгэх цагийг багасгах: Муж дамнан гар гүйцэтгэл хийх тохиолдолд хянан зөвшөөрөх хугацаа 30 өдөр байсныг 20 өдөр болгон богиносгоно.

Нэг хүснэгтээр хүсэлт гаргах: - Нэг хүн хэдэн үнэмлэх авахаар хүсэлт гаргахад нэг л хүснэгт бөглөж, нэг номер авч, иргэний хүсэлтээр бүх үнэмлэхийг хамтад нь илгээж өгнө.

Интернетээр болзох: Иргэн интернетээр урьдчилан болзож тогтсон цагт тогтсон цонхонд гар гүйцэтгэлээ хийж болно.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл