solongonews
Монгол үндэстний спортын төрөл - Монгол бөх
2017-06-23 15:12
Монгол үндэстний спортын төрөл - Монгол бөх

Монголчуудын уламжлалт хөгжөөх спортын нэг нь яах аргагүй монгол бөх байж таарна. Монгол үндэстний эрийн гурван наадмын(Бөх барилдах, морь уралдах, нум сум харвах) нэг төрөл юм. Овоо тахих буюу наадмын үеэр бөх барилддаг. 2006 онд монгол бөхийг Хятад улсын зэрэглэлийн эхний ээлжийн бие бус соёлын өвийн жагсаалтад оруулжээ.

Бөх нь 2000 гаруй жилийн түүхтэй. Баруун Хань улсын эхэн үеэс түгээгдсэн ба Юань гүрний үед өргөн цар хүрээнд тархсан бол Чин гүрний үед хамгийн их хөгжин дэлгэрсэн юм. Өвөр Монголын Шилийнгол аймаг, Улаанхад хот, Хөлөнбуйр хот, Баяннуур хот, Ордос хот, Алшаа аймагт бөх барилдах ёс заншил үе уламжилсаар өнөөг хүрчээ.

Шилийнгол аймгийн Үзэмчиний тал нутаг нь монгол үндэстний бөхийн өлгий юм. Бөхийн спортын хөгжлийг дэмжих зорилгоор зүүн Үзэмчин хошуу нь 1984 онд бөхийн нийгэмлэг байгуулж, жил бүрийн 6 дугаар сарын 10-ны өдрийг “Бөхийн баяр”-аар тогтоосон байна. 2003 онд Хятадын спортын ерөнхий газар бөхийн спорт ба Хятад бөхийг нэгдүүлж албан ёсоор Хятад улсын хэмжээний бөхийн аварга шалгаруулах тэмцээнд оруулжээ.

Найруулагч: Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл