solongonews
Залуучууд: Өөртөө тохируулан сонголт хийж болно
2018-06-28 15:28
Өөрт тохирсон сонголт

Залуучуудын хувьд ойрын харааг сайжруулах арга олон байна. Нүдний гаднаас дотор ил шил, далд шил, мэс засал, нүдний доторх талст бие (ICL) гэхчлэн олон байдаг.

Эдгээр нь бүгд эмчилгээгээр батлагдсан боловсронгуй мэргэжлийн арга болно. Ерөнхийд нь авч хэлбэл шилний арга нь их төвөгтэй болох тусам эдийн засгийн шаардлага, эмчилгээний мэргэжлийн шаардлага нь илүү өндөр болж, харааг сайжруулах үр дүн нь ч улам сайн байдаг. Тиймээс өвчтөний адил бус байдалд зохицуулан, өөрийн амьдралын шаардлага, нөхцөлдөө үндэслэн сонголт хийвэл зохино гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Энгийн нөхцөл байдалд хямд төсрийг бодвол ил шил зүүж болно. Хэрвээ мөнгө төгрөгийн нөхцөл сайн, ганган явахыг бодвол, эсвэл ажил төрлийн онцгой шаардлагаас болж ил шил зүүхэд тохиромжгүй бол гэрэл нугаралтын мэс засал хийж болно.

Залуучууд бодит байдалд тохируулан сонголт хийж болно. Үргэлж ширүүн хөдөлгөөн хийдэг залуус бол лейзер гэрлийн өнгөн давхаргын мэс засал хийж болно. Доор градусын ойрын хараатай (300 градусаас доор) хүмүүс өнгөн давхаргын лейзер гэрлийн мэс засал хийж болно. Дунд өндөр градусын ойрын хараатай (300-1000 градус) бол үндсэн давхаргын лейзер гэрлийн мэс засал хийж болно. Нүдний нөхцөл нь сайн байвал 18-55 насанд лейзер гэрлийн гэрэл нугаралтын мэс засал хийж болно. Гэвч жирэмсэн эмэгтэй хийж болохгүй гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна.

Хэт өндөр градусын ойрын хараатай (1000 градусаас дээш) хүмүүс нүд муу, мэс засал хийхэд тохиромжгүй бол нүдэн доторх талст биеийн аргыг сонгоно. Энэ нь даруй нүдний шилийг нүдэн дотор нь тааруулсантай адилхан болно. Тус арга нь харааг сайжруулах үр дүн нь сайн байдаг бөгөөд нөхөх арга хэмжээ авч болно. Градус нь тохирохгүй болсон үе буюу өөр ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд гарган авч болох давуу талтай байдаг.

 “Эдгээр олон аргын дотроос нүдний эмч нарын хамгийн дургүй нь далд шил” гэж мэргэжилтэн үзэж байна. Далд шил зүүх шаардлагатай хүмүүс хэт урт хугацаанд зүүхгүй байх, сайтар цэвэрлэж байх хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Өвөр монголын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл